Ким Жөн Ун Пёньянд иржээ

463

ПЁНЬЯН. /NHK/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Вьетнамын нийслэл Ханой хотноо уулзсаны дараа шууд Пёньянд эргэн иржээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлэв.

Ким Жөн Ун Вьетнамд тав хоногийн айлчлал хийсэн ба түүний тусгай галт тэрэг өнгөрсөн бямба гарагт тус улсын хойд нутгийн Донг Данг буудлаас хөдөлсөн билээ. Сүүлийн 55 жилд БНАСАУ-ын удирдагч Вьетнам улсад айлчилсан анхны тохиолдол энэ болсон юм.

“KCNA” агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Уны галт тэрэг орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөөний 3 цагт Пёньян дахь буудалд ирсэн ажээ. БНАСАУ-ын удирдагчийг эрх баригч нам болон Засгийн газрын төлөөлөгчид угтан авсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих