НИЙСЛЭЛИЙН 380 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХДЭЭ, ХОТЫН СОЁЛ, СОЁЛЫН ӨВД АНХААРЧ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

53258134_2028244277293496_1676331916086738944_nНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдрийн нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний индэрт хэлсэн үгэндээ, Нийслэлийн 380 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ дараах гурван зүйлд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Үүнд:

1. Хотын соёлыг дэлгэрүүлэх, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх.

2. Хотын соёлын өвийг сэргээн засварлаж, сурталчлан таниулах.

3. Иргэд, аж ахуй нэгжүүдийн түүхт ойд зориулан дэвшүүлж буй санал, санаачилгыг дэмжиж ажиллах.

Миний бие Нийслэлийн Соёл, урлагийн газрын удирдлагын багт ажиллаж байгаа хүний хувьд нийслэлийн түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхдээ хотын соёл, соёлын өвд анхаарч ажиллах болсонд чин сэтгэлийн талархалтай байнаа. Нүүр номын найзууд маань ч талархан хүлээж авч байгаа гэдэгт итгэлтэй байна.

Нийслэлийн түүхт ойн жилд хотын соёлыг дэлгэрүүлэх, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, хотын соёлын өвийг сэргээн засварлаж, сурталчлан таниулахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн нийслэлийн удирдлагуудын санаачлагыг дэмжиж, хамтран зүтгэцгээе хэмээн нүүр номын найзууддаа уриалж байна.


URL:

Сэтгэгдэл бичих