Кэти сормуусаа дэрвийлгэж, хэв загвараа өөрчилжээ
Калифорни мужаас гаралтай Холливуд од, залуу дуучин Кэти Пэри гадаад үзэмжээ онцгой өөрчилжээ.
Поп од өнгөрсөн хэдэн жилийн турш тун даруухан хувцасладаг байсан. Гэвч Холливуд, хөгжмийн ертөнцөд түрэн орж ирж буй дуучдын дизайн, өнгө төрх хэт шинэлэг буйгаас К.Пэри өөрийн стильдээ анхаарах болсон нь энэ аж.
Өөрөөр хэлбэл, тэрбээр сормуусаа дэрвийлгэж, нүдээ тод өнгөөр будсан зургаа “МТВ”-д байрлуулжээ. Польш коллекцоор энгэрээ чимж, “Меов” брэндийн ус хэрэглэх болсныг фэнүүд нь сайшаан хүлээн авсан байна.
Мөн үсээ 1960-аад оны хэв маягаар янзалсан нь тун дэгжин харагдаж буйг үзэгчид баталжээ. Тэрбээр тун удахгүй “Тэн Гот” альбомоо хэвлүүлж, түүнийхээ коуэр дүр төрхөд шинэ үзэмжээ шингээхээр төлөвлөсөн байна.
Т.Батсугар
URL: