МонУран Б.Наранхүү УИХ-ын гишүүн болхоос өөр арга алга гэжээ
МАН-аас нэр дэвшинэ болохгүй бол АН бүүр болохгүй бол бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүн болно хэмээн ярьж яваа тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Анод банкны томоохон зээлдэгч хэмээгдэн хэрэгт шалгагдаж явах нь түүнд таалагдахгүй нь мэдээж. Өнгөрсөн зунжин Дундговийнхоныг ангайж тонгойтол нь шагнал, амлалт, Ланд 200, Гадаад дотоод зугаалга гээд юу эсийг хийвдээ. Хэрвээ ингэж байсаар сонгогдохгүй бол юу болох вэ?
Хэрэг хэзээ нэгэн цагт дуусна. Тэр үед хэн ямар ял зэм хүлээхийг хэн ч таашгүй ч мөнгөтэй хүн, эрх мэдэлтэй хүн ямар ч шүүхийн өмнө тэсээд гардаг бол Б.Наранхүүгийн хэрэгт мөнгө нь хүрэхгүй байгаа бололтой. Дээр нь нэмээд эрх мэдэл УИХ-ын гишүүний суудал “Амьд явах баталгаа” болж байгаа бололтой.
Дундговьчуудын мэргэн ухаан төрд шургалах санаа агуулсан банк дампууруулагсдад зай завсар өчүүхэн ч олгохгүй байгаасай.
Х.Баттуул
URL: