Ц.Пүрэвтүвшин байцаалт өгч эхэллээ
“Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг өнөөдөр үүрээр Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилсан гэх мэдээлэл гараад байгаа юм.
Албаны эх сурвалжууд түүнийг саатуулаагүй. Харин яг одоо байцаалт авч байгаа гэсэн мэдээллийг өглөө.
Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс “Монголиан коппер корпорейшн” ХХК хэрхэн 400 сая доллар босгон “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан бэ гэдгийг танилцуулсан билээ.
Схем:
URL: