“Баян” Базарын хайнга ХАБ дөрвөн хүнээр тахил өргөлөө

xhbcfhb

“Баян” Базарын “Эко Алтан Заамар” алтны уурхайд осол болж дөрвөн эрдэнэт хүний амь эрстэв. Өдгөө осолд өртөж бэртсэн хоёр ажилчин Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа бол шороонд дарагдан өөд болсон хоёр ажилчны цогцсыг гаргаад байгаа.

ОБЕГ-ын аврах ангийн ажилчид үлдсэн хоёр хүнийг хайж байгаа ч аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгааг хэллээ. Тодруулбал уурхайн гүний ил хөрсөн дээр нэг метр гаруй ус тогтсон. Тогтсон уснаас доош хоёр метрийн тэмтрүүлээр тэмтэрч үзэхэд ослоор шороонд дарагдсан хүнд механизм мэдрэгдэхгүй байна гэв. Үүнээс үзэхэд хэр зэрэг ноцтой осол болсон нь илхэн байна.

Одоогоор осол болоход нөлөөлсөн хэд хэдэн шалтгаан, хүчин зүйл тогтоогдоод байгаа гэнэ. Үүний нэг нь уурхайг тойрсон зургаан нуур байгаагаас өдгөө гурав нь устай, 6-9 метрийн гүнтэй нууруудгэнэ. Эдгээр гурван нуураас уурхайруу ус нэвчин уг осол болоход нөлөөлсөн хэмээн таамаглаж байгаа аж.

Тэгвэл “Эко Алтан Заамар” алтны уурхайгаас уг ослыг байгалийн давагдашгүй хүчин зүйл хэмээн тайлбарлалаа. Тодруулбал, уурхайг тойрсон гурван нуурын ус бол шавар, булингартай ус. Харин уурхайруу нэвчин орж ирсэн ус бол тунгалаг гэж тайлбарлалаа.

Уурхайн зүгээс болсон осол нь хууль дүрмээ мөрдөж ажиллаагүйгээс бус байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэй хэмээн үзэж байгаа нь тодорхой байна.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд уурхайг тойрсон нуурууд нь тухайн уурхай олборлолт явуулахдаа хөрснөөс гарсан усыг шавхаж эргэн тойрондоо бий болгосон хиймэл нуурууд юм. Ингэж хиймэл нуурыг олборлолт явагдаж байгаа уурхайтай хэт ойрхон үүсгэхээр гадна тухайн “Эко Алтан Заамар” нь Хайлааст, Тосон багийн заагт байдаг рашааны эх дээр байрлаж байгаа билээ. Энэхүү хууль бус олборлолтыг нь нутгийн иргэд удаа дараа эсэргүүцэж БОАЖЯ , АМГ-ынхнаас үйл ажиллагааг нь түдгэлзүүлэхийг шаардсан ч тусыг олоогүй юм.

Нутгийн иргэдийн ундны ус болсон рашааны эх дээр хууль бус олборлолт эрхлэхээс гадна олборлолтоо журмын дагуу явуулаагүйгээс үүдэлтэй энэ аймшигт ослыг байгалийн давагдашгүй хүчин зүйл нэрээр дараад өнгөрөхийг санаархаж байгаа нь илт хэмээн хардахад хүргээд байна.

Энэ осол бол ХАБ-ын дүрмийн мөрдөөгүй, мөнгөний төлөөх увайгүй үйлдэл юм. Хэрэв ХАБ-ыг мөрдөж үйл ажиллагаа явуулсан бол дөрвөн хүний алтан амь эрсдэхгүй байж болох байсан.

Баян Базар хэдэн хүний амиар тахил өргөж байж хууль журмын дагуу ажиллах хүн бэ?

АМГ болоод салбарын Яам нь яагаад өдий болтол толгойг нь илж, эрхлүүлсээр олон хүний аминд хүргэв.

Мэргэжлийн хяналтын байгууллага яагаад рашааны эх дээр олборлолт явуулж байгааг нь, ХАБ-ыг ном журмын дагуу мөрдөж байгаа эсэхийг нь шалгасангүй вэ?

Дөрвөн хүний үнэтэй ХАБ-ыг хэн мөрдүүлэх вэ? Салбарын сайд нь яагаад өдий болтол нэг ч үг дуугарсангүй вэ?

М.Март

Эх сурвалж: CHUHAM.MN

1551679738_2558


URL:

Сэтгэгдэл бичих