“Саусгоби сэндс” ХХК-ийг Хятадуудад зарна
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби сэндс” ХХК буюу “SGS”-ийн эзэд Монголын 49 ажилчинг хууль зөрчин халсан талаар бид мэдээлсэн билээ. Үйлдвэрчний эвлэлийн холбоо байгуулахыг санаархсан гэдэг үндэслээр халагдсан ажилчид МҮЭХ-тай хамтран шүүхэд хандаад буй.
Харин энэ удаа монголчуудаас ангижирч, эзэмшдэг ордуудаа Монголын Засгийн газр аас хараат бус болгохыг хичээж буй “SGS”-ийн дэд ерөнхийл өгч Курт Черч, ерөнхий менежер Жастин Капла нарын хууль бус үйл ажиллагааг үргэлжлүүлэн хүргэе. “SGS” гэдэг компанид өнөөдөр Монголын талаас ямар ч хяналт алга. “SGS” нь Олон улсын биржид бүртгэлтэй “Southgobi resourse” ХХК-ийн охин компани. Энэ компанийг “Southgobi resourse” ХХК-ийн ерөнхийлөгч Алекс Молино гэгч үүсгэн байгуулж байв.
2009 онд Хятадын хөрөнгө оруулалтын корпораци “SGS”- ийн 30 хувийг 500 сая ам.доллараар худалдан авсан. Үүний дараа “Айвенхоу майнз”-ын ерөнхийлөгч Фрийдланд 54 хувийг нь эзэшдэг болжээ. Энэ компанийн мэдэлд Овоот толгой, Цагаан толгой, Сүмбэр гэсэн ашиглалтын гурван лиценз, орд болох хоёр объект байдаг талаар мэдээлсэн.
Гурвуулаа нийлээд бараг 600 сая тонн нүүрсний нөөцтэй энэ орд БНХАУ-ын хилээс 50 км хүрэхгүй зайд байрладаг тул хятадуудын шуналыг асар их хөдөлгөж байна. Иймээс хятадууд “SGS”- ийг авах нь бараг тодорхой болжээ. Тэд энэ компанийг худалдаж авахын тулд 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 30 хувийг нь эзэмшдэг болсон юм.
“SGS”-ийн нууц эзэд уурхайн үйл ажиллагааг хоёр сар зогсоов Чоно борооноор гэдэг шиг Засгийн газар үймж байгаа энэ үед “SGS”-ийн удирдлагууд компаниа зарах нууц тохироог хийж эхлээд байна. Өнгөрсөн лхагва гарагт “SGS”-ийн хувь эзэмшигч Хятадын хөрөнг ө оруулалтын корпорацийн төлөөлөгчид Улаанбаатар хотод ирж, Курт Черч, Жастин Капла нартай “Чингис хаан” зочид буудалд уулзсан байна. Харин баасан гарагт Овоот толгойн уурхай дээр очиж танилцжээ.
Ингэснээр уурхайн үйл ажиллагааг гуравдугаар сарын нэгэн хүртэл зогсоож, 600 ажилчны 70 хувийг нь цомхотгох шийдвэр гаргасан байна. Гуравдугаар сарын нэгнээс хойш ажилчдын үлдсэн 30 хувийг нь ажиллуулж, олборлосон нүүрсээ хил давуулахыг үүрэгдсэн аж. Энэ нь “SGS”-ийн удирдлагууд Монголын Засгийн газрын араар компаниа хятадуудад зарах нууц ажиллагаа явагдаж байгааг илтгэсэн юм.
Хэрэв “SGS”-ийг хятадууд авах юм бол Монгол Улс Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний эрсдэлтэй нүүр тулгарна гэдгийг салбарынх нь мэргэжилтн үүд тодотгож байгаа юм. Уул уурхайн салбарын туршлагатай мэргэжилтнүүд яагаад ийм гол зурсан үгсийг өөр хоорондоо шидлэх болсныг дор сийрүүлье. “SGS” компани БНХАУын мэдэлд очвол аажмаар Монголын урд хил дээр хятадуудын төвлөрөл үүснэ.
Тэд мөнгөтэй учраас одоо “SGS”-ийн 21 хувийг авна гэдэг бол инээдэм. Ингээд 51 хувийг нь эзэшдэг болчихвол Монголын нүүрсний нөөц тэрчигтээ Хятадын эрх баригчдын мэдэлд очно гэсэн үг. Тухайлбал Овоот толгойн хажууд “МАК” ХХК-ийн нүүрсний уурхай бий. Харин хятадууд “SGS”-ийг өөрийн болговол нүүрснийхээ үнийг жаахан бууруулахад л “МАК”-ийн зах зээл хумигдах хэмжээнд хүрнэ. Хамгийн гол нь “SGS” Таван толгойтой өрсөлдөхүйц чадвартай болно.
Овоот толгойн нүүрсний зарим хэсэг нь коксжих чанартай тул хятадууд Таван толгойг боомилох нь дамжиггүй. Товчхондоо Таван толгойн нүүрсийг 100 доллараар зарж байхад Овоот толгой 95 доллараар гаргаад эхлэхэд манай эдийн засаг элгээрээ мөлхөнө. Энэ бол 3-4-хөн жилийн доторх бус, дор хаяж 20- 30 жилийн дараа яригдах асуудал. Өөрөөр хэлбэл хятадууд аажмаар манай нүүрсний зах зээлд хүч түрэн орж ирнэ.
Ийм нөхцөлийг бүрдүүлэх эхний гарц нь “SGS” компани болжээ. “SGS” Хятадын мэдэлд очлоо гэхэд уурхайд хятад ажилчид, хятад инженерүүд орж ирэх ёстой. Мэдээж уул уурхайн салбарт орж ирсэн юм хойно хятад технологи, хятад үйлдвэрлэл орж ирнэ. Энэ яах ч аргагүй үнэн. Ингэснээр Гурван тэс суманд хятадуудын төвлөрөл үүснэ.
Аажмаар хятад бүл нэмэгдэж, Өмнөговийн хил дээр албан ёсны хятад тосгон бий болох биз. Хятадууд нэг газарт хэт олшроод ирэхээрээ яаж ч мэдэх хүмүүс гэлцдэг. Тэгвэл тэд 20-30 жилийн дараа Гурван тэс сумыг эзэгнэчихээд монголчууд юм яривал өөдөөс нь “Уучлаарай бид хөрөнгөө хамгаалж байна” гээд зогсож байж чадах л хүмүүс.
Ерөөсөө энэ тэдний алс хэтийн бодлого. 1970-аад онд Вьетнамын нэг хэсэг газрыг яг ийм байдлаар авсан. Энд хятад хүмүүс байсан учраас бид энэ газарт орно гэж дайрч орчихоод одоо болтол гараагүй гэдэг юм билээ. Иймэрхүү жишээ маш олон бий. Хятадууд “SGS”- ийн ордуудыг 70 жилийн хугацаатай эзэмшинэ Хятадууд “SGS”-ийг авчихвал яагаад тэднийг 20- 30 жил суулгах ёстой юм бэ гэж гайхах хүн гарч магадг үй.
Энэ боломжийг манай улс хуулиараа гадны хөрөнгө оруулагчдад олгочихсон байдаг. Ашигт малтмалын тухай хуулинд ашиглалтын лицензийг 30 жилээр олгож, 20 жилээр хоёр удаа сунгаж болно. Энэ хуулийн дагуу “SGS”-д Овоот толгой, Цагаан толгой, Сүмбэрийн ордын лицензийг олгочихсон юм билээ.
Тэгэхээр “SGS”- ийн лицензийг эзэмшигч Монгол Улсад дор хаяж 70 жилийн хугацаатай сууж болно. “SGS”-ийн лицензийг худалдан авагч газрынхаа төлбөрийг өгөөд сууж байхад л хангалттай. Нөгөөтэйгүүр хятадууд байгаль орчинд яаж хайр найргүй ханддаг билээ. Өөрсдийнхөө газар нутгийг тоодоггүй хүмүүс манайхыг юман чинээ бодохгүй.
Хятадууд асар их мөнгөтэй учраас ямар ч зүйлийг хахуульдаж чадна. Тэд яаж ажилладгийг хүн бүр л мэднэ. Бөөнөөрөө ороод ирэх юм бол хээл хахуулийн асуудал замбараагаа алдах нь ойлгомжтой. Энэ нь явсаар үндэсний аюулгүй байдалд нөлөөлж, эдийн засаг, газрын бүтэн байдлыг ч устгаж магадгүй гэсэн айдас судлаачдын дунд үүсчээ.
Овоот толгойг стратегийн ордод оруулах шаардлагатай болжээ Тэгвэл энэ том аюулаас гарах ганцхан гарц бий гэдгийг салбарынх нь мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Саяхан Засгийн газар Нарийн сухайтын ордыг стратегийн ордын түвшинд орууллаа. Харин Нарийн сухайтын орд Овоот толгойтой яг залгаа оршдог.
Тэгэхээр Овоот толгойг ч гэсэн стратегийн ордод багтаах ёстой аж. Үүний тулд стратегийн ордод оруулсан Нарийн сухайтын ордын хил заагийг тогтоож, энэ хил зааг дотроо Овоот толгойг оруулах хэрэгтэй гэнэ. Овоот толгойг стратегийн ордын бүсэд оруулснаар Монгол Улс “SGS”-ийн 34- 50 хувийг эзэмшдэг болно.
Ингэснээр Овоот толгойн ордод Монголын оролцоо бий болж, ирээдүйд үүсч болзошгүй маш том эрсдэлээс хамгаалж чадах юм байна. Ямартай ч монголчуудыг айдаст автуулсан нэгэн алхмыг “SGS”-ийн дэд ерөнхийлөгч Курт Чурч, ерөнхий менежер Жастин Капла нар хийхээр зэхэж байгаа нь тодорхой болжээ. Бид дараагийн удаа Курт, Капла нар хэрхэн Монголын хуулийг зөрчдөг талаар мэдээлэх болно.
Б.Даваахүү
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: