“Хийморь” түүхэн УСК Солонгос улсад үзэгчдийн хүртээл болно

407

Нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсноосоо хойш өндөр үнэлгээ аваад байгаа “Хийморь” уран сайхны киноны гол дүүрийн хүү Э.Ариунболд зураг авалтын дараа хүрэн мориндоо дасчихаад уйлж хоцорсон нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж байв.

Харин тус киноны нээлтийн үеэр хүүд кино багийнхан гэнэтийн бэлэг барьж, морийг бэлэглэн баярлуулсан билээ.

Тэгвэл бяцхан жүжигчин О.Ариунболд Архангай аймгаас хүрэн морьтойгоо хамт мэндчилэн бичлэг явуулсан байна. Уг мэндчилгээнд нэгэн гэнэтийн бэлэг байсан бөгөөд 3-р сарын 8-9-нд Солонгос улсад суугаа нийт Монголчуудад зориулан “Хийморь” кино гарахаар болсон талаар дуулгажээ.

 Энэ талаар Жүжигчин, найруулагч, СТА Эрдэнэбилэг өөрийн албан ёсны цахим  хуудаснаа:

“Манай киноны хоёр гол дүр маань өдргөө Архангай аймгийн Тариат сумандаа тааваараа эрхлэн тоглож , жинхэнэ утгаар нь нөхөрлөж байна. Монгол морь Монгол хүмүүн үргэлж мөнх оршиг! Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа та бүхний ХИЙМОРЬ бат оршиг!” хэмээн бичжээ.


URL:

Сэтгэгдэл бичих