Тэтгэврээ аваад явж байсан 83 настай иргэнийг бүлэглэн дээрэмджээ

2576

Банкнаас тэтгэврийн мөнгөө аваад гарч ирсэн өндөр настны мөнгийг дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал гуравдугаар сарын 1-ний өдөр ЧД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 83 настай эрэгтэй П-г 2 эмэгтэй 3 эрэгтэй бүлэглэн дээрэмдсэн гэмт хэргийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн шалгаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь иргэн П-г тэтгэврийн мөнгөө аваад явж байхыг хараад, хүч хэрэглэж биед нь гэмтэл учруулсан

нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм байна.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа таван этгээд архины хамааралтай 27-52 настай гэдгийг мөн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

У.Мандах 

Bolod.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих