Хэдийн хандлага өөрчлөгдөж байгаа ч маш удаашралтай байгааг Дэлхийн банкны шинэ тайлан харуулж байна. Тус тайланд дэлхийн 187 оронд хүйсийн тэгш эрхийг хэрхэн хангаж байгаа талаар 10 жилийн хугацаанд судалгаа явуулж 0-100 оноогоор дүгнэсэн байна. Судалгааны дүнг Бельги, Дани, Франц, Люксенбург, Латви, Швед гэх зургаан улс 100 оноогоор тэргүүлсэн байна.
Эдгээр улсаас Франц улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиа шинэчилж, ажлын байран дахь бэлгийн дарамтыг эрүүгийн хэрэгт тооцдог болж, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгодог болсон зэрэг ажлууд нь энэ үр дүнд хүрэхэд ихээхэн түлхэц болсон гэж үзжээ.