Өмнөд Африкийн ерөнхийлөгч авлигын эсрэг тусгай шүүх байгуулах шийдвэр гаргалаа
Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса авлигатай тэмцэх зорилгоор авлигын хэргийн шүүхийг байгуулах болсноо мэдэгдлээ.
Шалтгаан нь Мөрдөн байцаах тусгай албаны эрхлэх асуудлыг иргэний нэхэмжлэлийн дагуу хурдан шуурхай шийдвэрлэх гэсэн байна. Хэрэг шийдвэрлэх явцыг хурдасгаснаар хууль бус, авлигын замаар орсон мөнгө, хөрөнгийг эргүүлэн олж авах бололцоо бүрдэнэ гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Хусело Дико хэллээ.
Тус шүүх нь үйл ажиллагааны хувьд хувийн хэвшил, нийтийн алба, хувь хүн, хуулийн этгээд зэрэг өргөн цар хүрээтэй байх бол шүүгч Гидфониа Маханя ерөнхийлөгчөөр нь, өөр долоон шүүгч 3 жилийн хугацаанд ажиллах юм.
Өмнөд Африкт авлига урт хугацаанд сүүдрээ тусгаж байгаагийн жишээ нь өмнөх ерөнхийлөгч Жэйкоб Зума болон олон тооны төрийн өндөр албан тушаалтнуудтай холбогдсон явдлыг дурдаж болно.
Харин ерөнхийлөгч Рамафоса өнгөрсөн жил сонгогдсоноосоо хойш нэг бус удаа авлигатай тэмцэх нь түүний үндсэн зорилгуудын нэг байх болно гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
С.Анар
URL: