Хятадын хакерууд Монголын төр засгийн байгууллагын цахим хуудсуудыг онгижсоор байх уу
Өнгөрсөн жилээс эхлээд Хятадын хакерууд Монгол Улсын ДАТА баазад нэвтэрч, мэдээлэл хулгайлж байгаа тухай мэдээллүүд цацагдаж эхэлсэн байдаг. Төрийн нэг цахим хуудас хүртэл хакердуулсан тухай мэдээлэл цацагдсан. Гэтэл энэ тухай төр засгаас мэдэгдэж, мэдээлсэн зүйл алга байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал нэг удаа чуулганы танхимд хакердсан тухай мэдээлэл хийснээс өөр зүйлгүй, таг чиг л байна. Мэдээллийн технологийн энэ их хөгжлийн явцад хилийн зурвасыг үл тоон дэлхийн улс орнуудын чухал, мэдээ мэдээллийг хакеруудын тусламжтай хуулан авч байна. Манай улс энэ асуудал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Тухайлбал, cyberscoop гэх сайтад Хакерын бүлэглэл Монгол Улсын төр захиргааны байгууллагын цахим хуудсыг хакердсан гэх мэдээлэл нийтэлсэн байна. Тэрхүү мэдээллийг энд дарж унших боломжтой. Харин үнэн, худал эсэхийг манай төрийн түшээд, төрийн албаныхан л тайлбарлах боломжтой. Хятадын хакерууд дайралт хийж байгаа талаар олон нийтэд мэдээллэх ёстой юу, эсвэл энэ төрийн нууц уу?
http://undesten.mn/85153.html
URL: