Мөнгө хүчтэй ч уух усгүй болох цагт мөнгөөр бид юу хийх вэ, Н.Цагаанхүү дарга аа!!!

52851274_1070120069839010_8987495886112161792_n-696x406

-ТУУЛ ГОЛ РУУ АСЕМ ВИЛЛАГИЙН БААС ШЭЭС ЦУТГААД , ТА Ч ТҮҮНИЙГ НЬ ХҮРТЭХ БОЛООД БАЙНА, У.ХҮРЭЛСҮХ САЙДАА !!!-

АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг Монголд зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Харамсалтай нь, дээд хэмжээний энэхүү уулзалтаар далимдуулан хэсэг нөхөд хэдэн тэрбумаар нь шамшигдуулж, идсэн уусан болж таараад байгаа. Хэл ам, хардлага сэрдлэг нь цэгцрээгүй байхад тус уулзалтад зориулж баригдсан “АСЕМ вилла” хотхон асуудал дагуулж, нийслэлчүүдийн ундны усанд аюул учруулж эхлэв. Тухайн үедээ таван угаалгын өрөөтэй, дэргэдээ гольфийн талбай, цанын баазаар чимэг хийн тус бүр 360, 500 ам.метр талбайтайгаар нэг бүр нь 4-6 тэрбум төгрөгийн өртгөөр баригдсан 53 байшингийн ус, дулааны шугамыг хариуцах эзэнгүй байж, буман хэрүүл дагуулж байсан. Улмаар асуудал цэгцрээгүй өнөөг хүрсэн байсан бололтой. Учир нь хэд хоногийн өмнө тус хотхоны бохирын худагийн шугам задарч бохир нь Туул голд нийлсэн байна. Иргэдийн мэдээллийн мөрөөр Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Ч.Цэвэгмид нар газар дээр нь ажиллаж, баримтжуулан холбогдох газруудад яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүссэн аж. Гэтэл МХЕГ-ын Байгаль орчны улсын байцаагч ирж үзээд нэг хоногийн дотор “Бохир биш цэвэр ус байна” гэсэн дүгнэлт үйлдээд арилж өгч.

Бодит байдал дээр харсаар байтал айлуудын бохир хальж гол руу урссан, мөнөөх нь хөлдөж овойсон байдлыг цэвэрлэж соруулах ажил хийгдэж байхад эрхэм хяналтын байцаагч ийнхүү цэвэр ус байна өө, хэмээгээд жишим ч үгүй байгаад Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид эгдүүцэж, бухимдлаа олон нийтийн сүлжээнд илэрхийлжээ. Мөнгө хэдий хүчтэй ч уух усгүй болох цагт мөнгөөр бид юу хийх юм бэ хэмээн бухимдсан тэдний үгийг МХЕГ-ын дарга Цагаанхүү танд мөн дайя. МХЕГ-ын лаборатори, шинжилгээний газар хэдийнээс ингэж ажлын 12 цагт багтаан элдэв дээжийг шинжилдэг болчихоо вэ. Саяхны KFC-гийн хэрэг дээр гэхэд л дээжийг шинжилнэ гээд хичнээн хоногоор алга болчихсон. Гэтэл АСЕМ виллагаас урссан бохирыг ажлын ганцхан өдөрт шинжлээд цэвэр ус гээд тогтоочихож болох уу. Үнэхээр мөнгө хэдий хүчтэй ч нийслэл даяараа баас уух хүртлээ худалдагдаж болох уу, Цагаанхүү дарга аа. Ингэтлээ илжирч ялзарч буй МХЕГ-т анхаарал хандуулж, байх байхгүйн асуудалд цэг тавих цаг хэтэрсэн үү гэхээс хэдийнэ болчихоод байна, Ерөнхий сайдаа… Ард түмэн чинь хэдий ядарсан ч гэлээ баастай шээстэй ус уухдаа хүртэл шийтгэгдмээргүй байна.

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих