Алтны нөөц илэрсэн байна
Канадын “Entree Gold Inc” компани Баруун шивээд өрөмдлөгийн ажил хийж алтны нөөц илрүүлжээ.
Баруун шивээ нь 100 хувь тус компанийн мэдлийнх бөгөөд хайгуулын ажлаа эхлүүлээд удаагүй байгаа аж. Компанийн гүйцэтгэх захирал Грег Кроу “Хайгуулын ажил хийсэн бүсээс их хэмжээний алтны нөөц илэрсэнд сэтгэл хангалуун байна. Бид алт бүхий хэсгийг “Арго бүс” хэмээн нэрлэсэн. Өрөмдлөг бүрэн дуусаагүй учраас ямар хэмжээний нөөц буйг тодорхойлох боломжгүй байна” хэмээжээ.
Эл байгууллага Баруун шивээгээс гадна Оюутолгойн орчимд хайгуул, олборлолт явуулдаг бөгөөд сүүлийн үед үйл ажиллагаагаа эрчимжүүлээд байгаа юм байна.
URL: