Путиний орлогыг ил болгох тухай хуулийн төсөл боловсруулжээ
АНУ-ын Конгрессын гишүүд “Владимир Путиний ил тод байдлын тухай” хуулийн төсөл боловсруулсан байна. Энэ тухай Бүгд Найрамдах намаас Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон гишүүн Элис Стефаник мэдээлжээ.
Хуулийн төсөлд зааснаар, Америкийн тагнуулын газар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хөрөнгө, орлогын талаарх мэдээллийг Конгресст танилцуулах ёстой байна.
Уг хуулийн төслийг Стефаник, болон Ардчилсан намаас сонгогдсон гишүүн Вальдес Демингс санаачилжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Америкийн Конгрессын гишүүдийн санаачилгад тайлбар өгөхдөө, “Сүүлийн үед АНУ-ын хууль тогтоогчид ОХУ, бусад улсын төрийн тэргүүн нар болон өндөр албан тушаалтнуудын асуудлуудаар маш их ажиллахыг илүүд үзэх болсон. Үнэнийг хэлэхэд, тэдэнд өөрсдийнх нь асуудалтай холбоотой мундахгүй их ажил бий болов уу. Гэвч тэд үүнийг өөрсдийн ажил гэж үзэж байгаа бололтой” гэсэн байна.
Үүнээс өмнө Конгрессын цахим хуудсанд Москвагийн эсрэг нэмж хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг нийтэлсэн байна. Эдийн засгийн шинэ хориг хязгаарлалтуудаас гадна, уг төсөлд мөн “Владимир Путиний хувийн хөрөнгийн талаар” тайлан бэлтгэх тухай тусгажээ.
URL: