ДУЯА, ДҮПҮ-НИЙ ҮЙЛДВЭРТ ЗӨРЧИЛГҮЙ ЗҮЙЛ АЛГА
Гадаадын иргэн, харьяатын газраас ирүүлсэн мэдээллийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Монгол түлхүүрийн байранд байрлах “ХуньШиян” ХХК-ийн дуяа, дүпүний үйлдвэрт хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар тус үйлдвэрийн үйлдвэрлэн гаргасан бүтээгдэхүүн нь хаяг шошгогүй, ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй, үйлдвэрийн байрандаа өөрсдөө амьдардаг, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй, аж ахуйн нэгжийн дотоод хяналтын журамгүй, үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөж ажилладаггүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.
URL: