Хүйтэн дайны үед хийгдсэн туршилтууд

712-1551430207XXlPZMLVUbeefb5b330f06cb2big1. Паннандрумр

Энэхүү дугуй хэлбэрийн зэвсэг нь Гитлерийн Атлантын далайн эрэг дэх хамгаалалтад ашиглагдах зорилготой байжээ. Тэсрэх бодисоор дүүргэсэн цилиндртэй пуужингийн хоёр хөдөлгүүртэй энэхүү дугуй биет 3 метрийн диаметртэй байв. “Паннандрумр”-ийг Британийн Төрөл зэвсгийн хөгжлийн хэлтэс зохион бүтээсэн бөгөөд XVIII зууны үеийн утга зохиолын нэршлээр нэрлэжээ. Энэ нь хурдтай явж буй галт тэргэнд эсэргүүцэл үзүүлэхээс гадна далайн хананд нүх гаргах буюу замд нь байгаа бусад саад тотгорыг устгах зориулалттайгаар хийгдэж байсан аж. 1943, 1944 онд хийсэн туршилтууд нь ёстой л гамшиг гэхээр байв. Туршилтын явцад пуужин хөдөлгүүрүүд салж, их бие удирдлагагүйгээр хаа сайгүй тэнэх болсон тул энэ төслийг даруй зогсоосон аж. Энэ зэвсэг дайны үед нэг ч удаа ашиглагдаагүй юм.
2. Гитлерийн аварга танк
Фердинанд Поршегийн боловсруулсан “Маус” хэмээх аварга танкийг олон тоогоор үйлдвэрлэх нь Гитлерийн хүсэл, тэмүүлэл байсан юм. Германы армийн ялгуулсан амжилтад 200 тоннын “мангас” нэн чухал хэрэгтэй байв. 1943 онд туршилт эхэлсэн боловч жолоодлоготой холбоотой механик асуудлууд байнга гарах болсон нь цаашид олноор бүтээхэд саад учруулсан байж болзошгүй. “Маус”-ын дугуй бусад танкнаас том гинжтэй, “Daimler-Benz” онгоцны хөдөлгүүртэй цахилгаан мотороор ажилладаг байсан ч дээд хурд нь ердөө 20 кам/цаг. Хэрэв энэ төсөл бүтсэн бол 150 нэгж танкийг нэмж хийх зорилготой байсан аж.
3. Дайны ноход
Дэлхийн хоёрдугаар дайнд зарим орнуудад нохой чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд гол төлөв аюулгүй байдлыг хангах, эрэл хайгуул хийхэд ашиглагддаг байсан аж. Хамгийн аймшигтай нь нохойг дайсны танкийг устгахад сургаж байв. Ингэхдээ биедээ тэсрэх бодис тээсэн нохой дайралтад ордог байсан аж. Даалгавар биелүүлж амиа золино гэдэг төрөлхийн тулаанч амьтдын хувьд хэт нарийн, төвөгтэй асуудал байсан нь ойлгомжтой. Германчууд ч Зөвлөлтийн нохдыг нүдээр хараад ялгаж сурсан учраас эргэлзэх зүйлгүй устгадаг болов. Зөвлөлтийнхөн ч нохойтой ажиллагаагаа зогсоосон байна.
Эх сурвалж: “Соёмбо” сонин

URL:

Сэтгэгдэл бичих