ЗАЛРУУЛГА

          2019 оны 3 дугаар сарын 01-ны өдөр эрэн сурвалжлах сэтгүүлзүйн FACT.MN сайтад “АТГ-ын дарга Х.Энхжаргал Заамар дахь “ИЛД ГОЛД” АЛТНЫ УУРХАЙД ГАРСАН хүн амины хэргийг шалгах ажилд яагаад саад болж байна вэ?” гэсэн гарчигтай нийтлэл нийтлэгдсэн.

      Нийтлэлд АТГ-ын дарга Х.Энхжаргал нь Заамар дахь алтны уурхай “Илд голд” компаниас хувь хүртдэг, мөн Төв аймгийн цагдаагийн хэлтэст ажилладаг Түвшинбаяр, Мөрдөн шалгах тасгийн дарга Чулуунбаатар нар Х.Энхжаргалтай холбоотой гэх агуулга дурдагдсан байдаг.

      Манай сайт мэдээг оруулахдаа албан ёсны эх сурвалжаас тодруулаагүй, мэдээ нь бодит байдалтай нийцэхгүй байсныг хүлээн зөвшөөрч, дээрх нийтлэлийг сайтаасаа устган үүгээр залруулга гаргаж байна. “Илд голд” компани болон тус мэдээнд нэр дурдагдсан хүмүүсийн нэр хүндэд халдсанд уншигдын өмнөөс хүлцэл өчье!!!


URL:

Сэтгэгдэл бичих