Уламжлалт Мөсний баяр Хөвсгөлд эхэллээ

338

Уламжлал болгон зохиогддог мөсний баяр өнөөдөр Хөвсгөл нуурт  эхэлж байна. Энэхүү баяр хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын жуулчдыг урин дуудах нэг боломж юм. Хатгал тосгонд болох энэ  баярын үеэр чаргатай морьдын мөсөн дээрх бооцоот уралдаан, олон улсын тэшүүрийн марафон, мөсний сумо, “Цаатан” фестиваль, сайхан монгол дээлтэй гадаадын зочин шалгаруулах зэрэг арга хэмжээ болох юм байна.

Энэ жилийн Мөсний баярт  ОХУ-ын Буриад улсын жуулчдаас гадна АНУ, Герман зэрэг орны зочид оролцож байна. Өнгөрсөн жилийн Мөсний баярт  дотоодын 15 мянга гаруй, гадаадын 130 орчим жуулчин, 2200 гаруй тээврийн хэрэгсэл оролцож байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих