Архидан согтуурсаны балгаар төрийн албан хаагч амиа алджээ
Архины балгаар хуулийн ажилтан амь насаа алдсан харамсалтай мэдээ байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын прокурорын ажилтнууд болон тус сумын цагдаагийн хэлтсийн нэр бүхий алба хаагчид хамтдаа хоёрдугаар сарын 27-ны өдөр архидан согтуурсаны улмаас прокурорын ажилтан нэ нас барсан харамсалтай явдал болжээ.
Сумын цагдаагийн машинд сууж явсан прокурор машин хурдтай явах үед шидэгдэн унаж, улмаар ард нь явсан автомашинд дайрагдан амь нас нь хохирсон гэх мэдээлэл байна. Энэ хэргийг шалгахаар Цагдаагийн ерөнхий газраас тусгай ажлын хэсэг гарч, Өвөрхангай аймагт шалгалт хийж байнбайгаа аж.
Хэргийн талаар эргэн тодруулж мэдээлэх болно.
М.Нэргүй
URL: