“Алтай” хотхон орчмын Дунд голын үерийн даланд мөсөн дошин үүсэж, хүндрэлтэй нөхцөл байдалтай байна
Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх дүүргийн гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэн, айл өрх, гудамж талбай мөсөнд автаж, иргэд явахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул Засаг даргын нөөц хөрөнгөөс 196 сая төгрөг гарган шийдвэрлэжээ.
Зөвхөн Баянзүрх дүүрэгт л гэхэд 41 булаг илэрсэн бол Хан-Уул дүүргийн “Алтай” хотхон орчмын Дунд голын үерийн даланд мөсөн дошин үүсэж, хүндрэлтэй нөхцөл байдалтай байна. Энэ мэт хүндрэлүүдийг арилгахад 23 сая төгрөг төсөвлөгдсөнөөс 4.7 сая төгрөгийг зарцуулсан бөгөөд уг ажил үргэлжилж байгаа аж.
П.АНИР
Оллоо.мн
URL: