Тээврийн хэрэгслийн албан татвараа цахимаар төлөх боломжтой
Тээврийн хэрэгслийн албан татвараа цахимаар буюу smartcar.mn цахим системээр төлөх боломжтой. Мөн энэхүү хаягаар тээврийн хэрэгслийн үндсэн мэдээллийг хянах, татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрөө харах, цахимаар төлөх, торгуулийн мэдээлэл, жолоодох эрхийн оноо шалгах, төлбөртэй зогсоолын мэдээлэл харах, авто үйлчилгээ эрхлэх байгууллагуудын мэдээлэл харах, оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах гэх мэт үйлчилгээг авах боломжтой юм.
Татвараа цахимаар төлсний дараа таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар тасалбар хүргэгдэх юм. Уг тасалбарыг хэвлэн, хэсэглэж гэрчилгээтэйгээ хавсаргаж болох юм. Хэвлэмэл тасалбар нь “Автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлсөн тасалбарын загвар батлах тухай” Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/240 дугаар тушаалын дагуу татварын улсын байцаагчийн тамга тэмдгийг бүрэн орлох юм.
П.ГОО
Оллоо.мн
URL: