Төрсөн эгчийгээ хөнөөсөн этгээдийг шүүхэд шилжүүлжээ

f6a726_47d9a46095945197great_x974Нийслэлийн БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах “Саруул” хотхоны 112 дугаар байранд  оршин суугч эмэгтэй Э-ийн амь насыг /2018.04.23/ хохироож, улмаар хэргийн ул мөрийг баллах зорилгоор бензин ашиглан гал тавьж, амь хохирогчийг галдан шатаасан хэрэг гарсан.

Энэ хэргийг амиа алдсан Э-гийн төрсөн дүү болох 1999 онд төрсөн 19 настай эрэгтэй Б нь найзынхаа хамтаар хувийн өш хонзонгоор үйлдсэн болохыг тогтоогдсон. Өнөөдөр /2019.03.01/ эгчийгээ шатаасан гэх Д.Батхуяг, О.Энхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж яллагдагч нарыг шүүхэд шилжүүлжээ.

Гэм буруугийн шүүх хуралдааныг 2019 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 13.30 цагт хийхээр товлолоо.

Амь хохирогч эмэгтэй 27 настай Э-гийн төрсөн дүү эрэгтэй Б нь энэ гэмт хэргийг шунахайн сэдлээр үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагын алба хаагчид тогтоосон байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих