“Петровис”-ын Ж.Оюунгэрэлийн хүүд зодуулсан иргэн Бээжинд эмчилгээ хийлгэжээ

“Петровис” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн бусдыг зодож танхайрчээ. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-ны үдэш Б.Дөлгөөн “Metropolis” клубт найзуудтайгаа байжээ. Улмаар зэргэлдээх ширээнийхээ залуустай маргалдан нэгнийх нь толгой руу шилэн аягаар цохиж хүнд гэмтээжээ. Хохирогчийн нүдэнд шилний хэлтэрхий орж хүнд гэмтсэн байна. Б.Дөлгөөний олон нийтийн газарт танхайрч, бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Харии хохирогч Бээжинд эмчилгээ хийлгэсэн ч бие нь тааруу байгаа гэнэ.

Б.Дөлгөөн Англид амьдарч байгаад ирсэн бөгөөд аавтайгаа хамт бизнесийн салбарт ажилладаг нэгэн. Тэрбээр загвар өмсөгч Т.Номунзултай гэрлэж, хүүтэй болсон ч төд удалгүй хоёр тийшээ болцгоосон билээ. Харин хүү нь өвөө, эмээтэйгээ амьдардаг аж.

“Петровис”-ын гэх тодотголтой Ж.Оюунгэрэлийн нөхөр Б.Батболд зураач мэргэжилтэй. Өдгөө “Шинэ дөл” барилгын компаниа удирддаг нэгэн. Б.Батболдынх хүү, охин хоёртой. Тэдний бага нь болох Б.Дөлгөөнийг танилууд нь нэлээд дээрэнгүй, ширүүн зантай гэж тодорхойлдог юм билээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих