“Эх орончдын баяр”-ын мэндчилгээ дэвшүүллээ
Монгол түмэн, Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдэдээ Монгол Улсад улстөрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ой, “Эх орончдын баяр”-ын мэнд хүргэж энх тунх байж, эрдэм чадал дүүрэн байхын эрхэм ерөөлийг өргөн дэвшүүлье!
Монгол Ардын Нам 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдаж, эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олох их тэмцлийг оройлон манлайлсан юм. ХХ зуунд Монгол Ардын Нам улс орноо орчин цагийн соёл иргэншил өөд оройлон манлайлахдаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататгаж, хүний наад захын эрхгүй байдлаас улс орныхоо бүрэн эрхт эзэн болох боломжийг хүн арддаа олгосон билээ.
Монголын ард түмэн, Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдэдээ улстөрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!
ТУЛГАНД ДҮРЭЛЗЭХ ГАЛ АРИУН БАЙГ!
ТУСГААР ТОГТНОЛ МӨНХ ОРШИГ!
УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүд,
дэмжигчдийн холбооны Ерөнхийлөгч
Жамъянгийн МӨНХБАТ
URL: