Амиа хорлохыг зааварчилдаг МОМО хакеруудын даажигнал уу
Британийн төрийн мэдлийн “ВВС” агентлаг сүүлийн үед цахим ертөнцөд хүчээ авч, бага насны хүүхдүүдийг өөрийгөө гэмтээх болон амиа хорлох зааварчилгаа өгдөг “Момо челленж”-ийг ХУДАЛ, БОДИТ БИШ гэж мэдээллээ.
Момо гэгч “YouTube” сайтаар хүүхдүүдийн үзэж буй ”Пеппа торой” хүүхэлдэйн кино, “Fortnite”, “Minecraft” тоглоом эсвэл “WhatsApp” аппликейшний дундуур богино хугацаанд гарч ирээд тэдэнд зааварчилгаа өгдөг хэмээн мэдээлж байгаа.
Мөн Момогоос болж, хэд хэдэн хүүхэд амиа егүүтгэсэн гэх мэдээлэл бий. Гэхдээ “ВВС” агентлаг “Энэ бол бодит биш. Хүүхдүүд хохирсон гэх ямар ч мэдээлэл олдоогүй байна” гэлээ.
“Момо челленж”-ийн сорилтуудаас хүүхдүүдээ хамгаалахыг цагдаагийн байгууллагууд сэрэмжлүүлж буй. Энэ бол тэдэнд тулгарч буй томоохон сорилт” хэмээн ”Guardian” агентлагийн редактор Жим Уотерсон мэдэгджээ.
Британийн цагдаагийнхан “Момог хуурамч, энэ бол хакеруудын хийж буй ажил. Хакерууд Момогийн тусламжтай интернэтэд вирус тарааж, иргэдийн хувийн мэдээллийг хакердах зорилготой. Улс даяар Момотой холбоотой хэрэг бүртгэгдээгүй” гэв.
Британийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг Момог ХУУРАМЧ хэмээлээ.
Момо үнэхээр хүүхдүүдэд ямар нэг муу зүйл хийхийг зааварчилдаг эсэхийг бүрэн тогтоогоогүй байгаа ч нүд хальтрам дүр төрх нь хүүхдүүдийг айлгах зэрэг сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг сэтгэл зүйчид онцлов.
“Момо челленж”-ээс болж, зөвхөн ОХУ-д гэхэд 130 гаруй хүүхэд амиа хорлосон гэх мэдээлэл цацагдаад байгаа. Гэхдээ уг мэдээллийг ОХУ-ын албаныхан батлаагүй байна.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.m
URL: