Ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмтсэн 30 гаран настай онцгой байдлын аврагч орох оронгүй болжээ
Миний бие Наваан овогтой Очирбат нь Хэнтий аймагт 1984 онд төрж баrа насандаа аав, ээжийгээ алдаж, Дадал суманд аавын дүүгийндээ амьдарч байгаад 2004-2009 онд Батлан хамгаалах их сургуулийг Төрийн захиргаа удирдлага, Артиллерын командын офицер, 2010-2012 онд БХИС-ыг Сферчин мэргэжлээр төгссөн.
2012 оны 09 сарын 07-ны өдөр ангийн захирагч А.Батмөнхийн тушаалаар БЗД дэх Бөхийн өргөөний баруун урд 4-н давхар барилга дээр ажил үүргээ 9 ахлагчийн хамт гүйцэтгэсэн. Гэтэл 10 цагийн үед хажуу талын “БАГАНАТ ӨРГӨӨ” ХХК-н барьж буй барилгын 12 давхраас тулгуур төмөр нүүрний хэсэгт унаж тархи болон нүүр хацрын яс нилэнхүйдээ бяцарч маш хүнд гэмтэл аван гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Гэмтлийн эмнэлэгт 3 хоног ухаангүй байж байгаад 9-р сарын 10-нд Улсын Нэгдсэн 1-р эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт шилжиж 9-р сарын 11-ны өдөр хагалгаанд орсон. Хагалгаа 10 гаруй цаг үргэлжлэн дууссан.
Түүнээс хойш Хятад улсын “Цэргийн төв эмнэлэгт тархины эс сэргээх эрчимт эмчилгээ, Энэтхэг улсад тархи, нүдний эмчилгээ, Солонгос улсад духны гүн сорви арилгах, зүүн нүдний зовхи нээх, хацар хамрын яс орлуулж гадны биетээр нөхөх, зүүн нүдний өөрийн алим авч орлуулах хагалгаанд тус тус орсон. Одоо хүртэл тасралтгүй эмчилгээ хийлгэж байна.
Онцгой байдлын харьяа “Үндэсний Аврах Бригад” Тусгай чиг үүргийн тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгийн дарга ахмад цолтойгоор ажиллаж байгаад ангийн захирагчийн дарамт шахалтаас болж эхнэрийн хамт ажлаасаа гарсан.
Дээрх гэмтэлээс болж өөрийн хувийн эзэмшлийн газар болон 8 хувийн зээлээр авсан орон сууцаа хувь хүнтэй гэрээлж, тохиролцон зарж Солонгос улс руу нүдний аяга, алим солих яаралтай хагалгаанд явсан. Бүх баримтууд шүүхийн тогтоолууд байгаа.
Одоо эхнэр, 3 хүүхдийн хамт хадам эгчийнхээ байранд түр амьдарч байна. Энэ талаар Онцгой байдлын Ерөнхий газрын дарга нарт хандсан боловч хуульд орон, байр сууцаар хангах зүйл заалтгүй гэсэн хариу өгсөн.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх
- Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
- УИХ гишүүн, ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ .
- УИХ гишүүн Н.Учрал нарт өргөдөл өгч, хариу хүлээж байна.
Онцгой байдлын дарга нарын хувийн ашиг сонирхол, буруутай үйлдлээс болж ид хийж бүтээх залуу насандаа нэг нүдгүй, нүүрээрэн битүү төмөртэй, тархиндаа уйланхайтай, үнэрлэх мэдэрхүй байхгүй, суурь гавал ясны цууралтай цаашид биеийн байдалд ямар хүндрэл гаргахыг хэлж мэдэхгүй тахир татуу, ажилгүй, орон гэргүй нэгэн болж дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болоод байна. Тийм учир Монголын ард түмэн минь надтай дуу хоолойгоо нэгтгэн тэмцэнэ гэж найдаж байна.
Н.Очирбат
Утас: 99135503
URL: