Сэтгүүлчдийг саатуулсан хэргийг шалгаж байна
Монголын Үндэсний олон нийтийн телевиз, ТV-58 MN-258 TV-9 телевизийн мэдээллийн хөтөлбөрүүдээр 2012 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр гарсан “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг “Цагаан цахир” гэх газарт олборлох ажиллагаа явуулж байгаа “Спейшл-Майнз” ХХК-ний хамгаалалтын ажилтан, хуулийн зөвлөх нар аймгийн Хонгор телевизийн сэтгүүлч, зураглаач нарт хүч хэрэглэн хоёр цаг хүчээр саатуулан камерт бичигдсэн бичлэгийг устгаж, камерийн зарим эд ангийг эвдэн гэмтээж, хүч хэрэглэн заналхийлж сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад хийсэн талаар удаа дараа мэээлэл гарсан байна.
Баянхонгор аймгийн “Хонгор” телевизийн сэтгүүлч Т.Дангаасүрэн 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад “Спейшл майнз” ХХК-ий хамгаалагч нарт хүчээр саатуулагдаж хохирсон тухай гомдлыг Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч ахмад Г.Батаа хүлээн авч шалгаад Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2, 139 дүгээр зүйлийн 139.1, 153 дугаар зүйлийн 153.1, 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар “Спейшл майнз” ХХК-ий хамгаалаг нарыг холбогдуулан 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж байгаа ажээ.
“Хонгор” телевизийн сэтгүүлч Т.Дангаасүрэн, зураглаач Ж.Түвшинтулга нар нь 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэдээс гаргасан “Спейшл майнз” ХХК-ий хамгаалагч нар иргэдийг зодож, гэр орныг нь хүчээр буулгаж байна” гэсэн мэдээллийг нийтлэх, сурвалжлах зорилгоор “Спейшл майнз” ХХК дээр явж очиход хамгаалагч нар нь зураглаач Ж.Түвшинтулгаас камерыг нь булааж авахдаа зарим эд ангийг гэмтээж ашиглах боломжгүй болгосон, камерт бичигдсэн иргэдийн гэрийг буулгасан тухай бичлэг, иргэдээс авсан ярилцлага зэргийг дарж өөр зүйл бичин бичлэгийг устгасан, сэтгүүлч, зураглаач нарыг хэл амаар доромжилж, цахилгаан бороохойгоор сүрдүүлж тусад нь хүчээр хоёр цаг гаран саатуулсан байна.
“Спейшл майнз” ХХК-ий хамгаалагч нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд орлогч прокурор Ч.Баярцэнгэл хяналт тавин ажиллаж байгаа талаар УЕПГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
URL: