Гашуудлын арга хэмжээнд оролцоогүй иргэдийг шийтгэжээ

Хойд Солонгосын агуу их удирдагч Ким Чен Ирийг оршуулах гашуудлын арга хэмжээнд оролцоогүй, эмгэнэн гашуудаагүй зэрэг шалгаанаар иргэдийг шийтгэх болсон тухай Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн байна.
Тэр битгий хэл өв залгамжлан улсаа удирдах болсон хүү Ким Чен Ыны мэдлэг чадварт эргэлзэж байгаа иргэдийг ч зургаа  хүртэлх сарын хугацаанд хүнд хөдөлмөр эрхлүүлэхээр шүүхээр шийтгэж байгаа гэнэ.
Олон нийтийн гашуудал, эмгэнэлийн арга хэмжээнүүдэд оролцсон иргэдийн хувьд агуу хүнээ алдсандаа гашуудсан нэгэн байсан бол амиа бодож, шийтгэлээс айсан хүмүүс ч цөөнгүй байсан нь ойлгомжтой болж байгаа юм.

URL:

Сэтгэгдэл бичих