Дональд Трамп, Ким Жон Ун нар тохиролцоонд хүрч чадсангүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт албан ёсоор өндөрлөсөн тухай Цагаан ордноос мэдээллээ. Хоёр улсын удирдагчид өнөөдөр “Хамтарсан мэдэгдэлд” гарын үсэг зурах хуваарьтай байсан ч ямар нэгэн тохиролцоонд хүрч чадсангүй.
Трамп, Ким нар орон нутгийн цагаар 11:45-д өдрийн зоог барих байсан ч мөн цуцлагджээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Трамп Кимийн уулзалт бүтээлч байсан. Хоёр талын төлөөлөгчид цаашид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно” гэж мэдээлэв.
Эх сурвалж: BBC
URL: