Майкл Коэн: Би Трампын төлөө эхнэрт нь хүртэл худал хэлж байсан

коэн_bАНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Майкл Коэн өчигдөр Конгрессын төлөөлөгчдийн танхимын хяналт, шинэчлэлийн хорооны сонсголын үеэр “Трампыг хамгаалах ямар ч үлдээгүй. Би зөвхөн үнэнийг ярих болно” хэлжээ.

Тэрбээр Трамптай 10 гаруй жил хамтран ажиллаж, бүхий л асуудлыг нь шийдвэрлэхэд чухал үүргийг гүйцэтгэсэн гэнэ.

Майкл Коэн “Би сүүлийн 10 жилийн хугацаанд Трампын нэрийн өмнөөс хувь хүн, албан байгууллагыг сүрдүүлэх хүсэлт 500 удаа тавьж байсан. Трампын талаарх нийтлэл, материал нийтэлж буй сэтгүүлчдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, анхааруулга өгөх багтаж буй. Би өнгөрсөн хугацаанд Трамын төлөө олон хүнд худал хэлсэн. Түүний дотор АНУ-ын Тэргүүн хатагтайд хүртэл худлаа ярьсан. Би машиндаа нэг найзтайгаа байх үед Ерөнхийлөгч над руу залгаад эхнэртэйгээ яриулсан. Би худал мэдээлэл өгсөн. Одоо хийсэн үйдэлдээ маш их харамсч байна” гэж хэлжээ.

Өмгөөлөгчийн сонсголыг үндэсний телевизээр шууд дамжуулан үзүүлсэн байна. Ерөнхийлөгч Трамп өдгөө Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай Вьетнамд уулзаж буй юм.

Трамп өнгөрсөн онд Коэнийг ажлын хариуцлага алдсан гэх шалтгаанаар нь ажлаас нь чөлөөлсөн билээ.

Коэн ажилгүй болсныхоо дараа Трампын насанд хүргэгчдийн одтой хамт шөнийг өнгөрүүлж, нууцлалын гэрээ байгуулах нэрийдлээр олон мянган доллар өгснийг нь илчилсэн.

 

shuud.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих