Монголын хамгийн баян өв залгамжлагч бүсгүй нөхрөөсөө салж тусдаа амьдарч байна
МАК-ын захирал Нямтайширын охин Цэлмүүн нөхрөө гэрээсээ хөөж, охинтойгоо ч уулзахыг нь зөвшөөрөхгүй байна
Монголын алт буюу МАК группийн Ерөнхийлөгч Нямтайшир хэмээх энэ баян хөрөнгө мөнгөнийхөө хэмжээгээр Монголдоо толгой цохиж яваа тэргүүн баячуудын нэг. Гэр бүлийн амьдрал, хувийн бизнесээ үргэлж бусдын нүднээс чандлан нууж байдаг энэ эрхэм ганц л удаа олны нүдэн дээр ил гарсан гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Түүнд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдэг олгоход л Нямтайшир захирал дуртай дургүй Төрийн ордонд ирж, бас сэтгүүлч нарын нүднээс далдхан шагнал авчихаад ирсэн шигээ чимээгүйхэн алга болчихсон. Үнэнийг хэлэхэд Нямтайшир бол Монголын хүчний байгууллагаас төрж гарсан бизнесмен.
Түүнийг тагнуулд ажилладаг байсан гэж ярьцгаадаг. Гэхдээ өнөөдөр Нямтайшир захиралын намтар зуун хувь өөрчлөгдчихөөд байгаа гэж эртний танилууд нь ярьдаг юм билээ. “Б.Нямтайшир Монголын Алт Корпорацийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга бөгөөд Ерөнхийлөгч. Тэрээр өмнө нь Үндэсний Аюулгүй байдлын Ерөнхий газар, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Засгийн Газрын Барилга угсралтын компанийн Гадаад Эдийн Засгийн хамтын ажиллагааны газарт ажиллаж байсан бөгөөд ОХУ-ын Санкт Петербургийн Уул Уурхайн дээд сургуулийг төгссөн. 1993 онд Монголын Алт Компанийг үүсгэн байгуулсан бөгөөд одоо тус компани монгол улсын хэмжээнд 70 гаруй үнэт болон үнэт бус металл, нүүрс, газрын тос барилгын материал, ашигт малтмалын уул уурхайн болон хайгуулын лиценз эзэмшиж үүгээрээ үндэсний хэмжээнд хамгийн олон талт уул уурхайн үйл ажиллагаа хэрэгжүүлэгч байгууллага болж чадсан” гэсэн маш товчхон танилцуулгыг олон нийтэд түгээж байна.
Б.Нямтайшир. Энэ эр Монголын баячуудаас хамгийн чинээлэг, бас хамгийн нууцлаг, хамгийн их сүйхээтэй нь. Болдхэт шиг чихэр боов зөөж, вискиг кетчуп болгон хутгах гэж сандрахгүй. Лу. Болд шиг зээлдэгч нарын барьцаанд суухгүй. Тэрээр зүгээр л алт нүүрс олборлож, түүнийгээ хятад түншүүддээ чимээгүйхэн зарж, татварын асуудалгүй, элдэв хэл амгүйхэн шиг амьдардаг нэгэн. Хамгийн сонирхолтой нь “Монгол Алт” компанийн захирал Б.Нямтайшир хэмээх энэ эрхэмийн мэдэлд Монголын нүүрсний 40 хувь нь байдаг. Тэрээр НАХЯ-ны Уул уурхай хариуцсан тасагт ажиллаж байсан учраас Монголын баялаг хаана байгааг гарын арван хуруу шигээ мэддэг гэж зарим хүмүүс ярьдаг билээ. Энэ яриа ор хоосон зүйл биш бололтой. Монгол төрийн дансанд “Стратегийн орд” гэж бүртгэгдсэн Нарийн сухайтын нүүрсний ордыг Б.Нямтайшир захирал хятад түншүүдийнхээ хамт эзэмшиж байгаа. Энэ ордны нөөц 400 гаруй сая тонн. Ийм их хэмжээний нөөцтой нүүрсний ордыг Б.Нямтайшир захирал ямар аргаар өөрийн болгосон нь одоо хүртэл бүрхэг.
Тэрээр стратегийн том ордын өөрийнхөө гурван охин компанийн нэр дээр эзэмшиж байдаг гэсэн. Түүнийг Монголын Ерөнхийлөгчид, нэртэй, зүстэй томоохон бизнесменүүд дэмжиж байдаг гэсэн хардлага бий. Энэ яриа ч ор хоосон зүйл биш. МАК-ыг үүсгэн байгуулахад анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гар бие оролцсон бол экс Ерөнхий сайд Дулбаагийн Содном өнөөдөр ч гэсэн Б.Нямтайшир захирлын зөвлөхөөр ажиллдаг гэсэн. Нүүрсээр огцом баяжсан энэ эрийн халаасанд Нарийнсухайт, Шивээ хүрэн, Адуунчулууны нүүрсний уурхайн том том орд газруудын лиценз байж байгаа. Тэгвэл Монголын тэргүүн баян эр саяхан өөрийнхөө өв залгамжлагчийг тодруулж, нийт хөрөнгөнийнхөө 60 хувийг ганц охин Н.Цэлмүүндээ өгөхөөр болсон тухай яриа бизнесийн хүрээнийхний дунд өвсөнд ассан түймэр шиг л дэгдэж байлаа. Энэ яриаг батлах мэт .
Нямтайшир захирал гадаадад 10 гаруй жил сурсан ганц охиноо өөрийнхөө дэргэд татаж авчирч, хоёр жил банкинд ажиллуулсны эцэст сүр дуулиантай хурим найр хийж, хувийн компаниадаа ажиллуулах болсон. Охиноо хадамд гаргаж, өөрийнхөө дэргэд тогтоож авах гэж санаа тавьж байсан Нямтайшир захирлыг Цэлмүүн нэг их удаан зовоосонгүй. Англид сурч, чамлахааргүй боловсрол эзэмшсэн залуутай гэр бүл болсон гэдэг. Өнөөдөр ч Монголын баячууд Б.Нямтайшир захиралын өв залгамжлагч ганц охины сүр дуулиантай хуримыг ярьсаар байна. Б.Нямтайшир захирал охиныхоо хуримыг Хэнтий аймгийн Хар ус нуурын ойролцоо ойн цоорхойд байх өөрийнхөө эдлэн газарт хийсэн юм гэнэлээ.
Хуримын бэлтгэл ажил бүхэл бүтэн хагас жил үргэлжилж, энэ хуриманд 400 гаруй сая төгрөг зарцуулсан аж. Улаанбаатараас очих зочидыг нэг ижил маркийн хар жипээр тусгай цуваа болгон авч явж, сүйт бүсгүй Хар ус нуурын эрэгт завиар ирж, экс Ерөнхийлөгч П.Очирбат,Н.Багабанди, Ерөнхийлөгч Н.Энхбаяр, тухайн үед АН-ын дарга байсан Ц.Элбэгдорж тэргүүтэй томчуудын нүдийг бүлтийлгэж байсан аж. Сүр дуулиантай хурим хийсэн залуу хосууд үрийн зулай үнэрлэсэн бөгөөд өнөөдөр Монголын тэргүүн баяны зээ охин Солонгос асрагч эхийн хайр халамжинд өсч байгаа. Харин Монголын хамгийн баян өв залгамжлагч бүсгүйгээр тодроод байгаа Н.Цэлмүүн МАК ХХК-ны хөрөнгө оруулалтын хэлтэст ажиллаж байгаа аж.
Сүүлийн хоёр жил Н.Цэлмүүн хатагтайгын ааш зан эрс хувирч, зугаа цэнгэл найр наадмаас хоцрохоо байж, элдэв эрээн алаг хувцас өмсөн, зураг хөргөө сэтгүүлийн нүүрэнд залах болсон аж. Мөн гэр бүлдээ ч бага анхаарал тавьж залуу хосуудын хооронд байнга зөрчил үүсэх болжээ. Эр муу ч гэсэн эийн дээр гэгчээр Цэлмүүний нөхөр эрх танхи баян тансаг амьдралд умбаж өссөн эхнэртээ шаардлага тавих гэж хичээснээс болж эцэст нь орон гэрээсээ хөөгджээ. Н.Цэлмүүн хатагтай нөхрөө гэртээ ч оруулахгүй, охинтойгоо ч уулзуулахгүй байгаа гэнэ.
Тэдний амьдралыг сайн мэдэх найз нөхөд нь “Цэлмүүн нөхрийгөө араас нь тавьснаас болж тэд салсан” хэмээн ярьж байгаа ч харин Н.Цэлмүүн “Манай нөхөр аавын итгэлийг алдсан, аав л хөөгөөд явуулчихсан” хэмээн хээв нэг ярьж яваа сурагтай. Монголын хамгийн баян өв залгамжлагч бүсгүй ганц бие бүсгүйн эрх чөлөөг эдлэж, Леди Гагаг дуурайн этгээд чамин хувцаслаж, энд тэндэхийн хүлээн авалтад очиж, олны нүдийг хужирлах болсоор удаж байна. Гэвч Монголын алт буюу “МАК” группийн Ерөнхийлөгч Б.Нямтайшир ганц охиноо эрхлүүлсээр… Тэрбээр сяахан 140.000 ам,долларын үнэтэй тансаг хэрэглээний “Porsche Panamera” машин худалдаж авч, охиндоо бэлэглэсэн гэнэ. Тоноглолоосоо шалтгаалан дээрх үнээс эхэлдэг энэ машиныг Нямтайшир Германы “Porsche” салоноос худалдаж авчээ.
URL: