Г.Марал-Эрдэнэ Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрлөөр Оюутны Универсад наадамд оролцоно

263

Уран гулгалтын тамирчин Г. Марал-Эрдэнэ Монгол Улсаас анх удаагаа дэлхийн оюутны Универсиад наадамд оролцоно. Тэрээр Япон улсад суралцаж, бэлтгэлээ хийдэг юм байна. Оюутны Унивeрсиад наадам ирэх гуравдугаар сарын 2-12 ны хооронд ОХУ-ын Красноярск хотод болно. Түүний багш дасгалжуулагчаар Япон улсын иргэн Козука Сачико ажилладаг ажээ.

Монгол улсаас энэхүү наадамд уран гулгалтаас гадна цана, шорт-трейк, уран гулгалт, фристайл  болон цанын орон зай баримжаалах  гэсэн таван төрөлд нийт 13 тамирчин өрсөлдөхөөр болсон байна.   Г.Марал-Эрдэнэ Монгол Улсаас анх удаа уран гулгалтын төрлөөр дэлхийн томоохон тэмцээнд оролцохоор болжээ.

Ч.Амар


URL:

Сэтгэгдэл бичих