Гэртээ цоожлогдсон хүү тагтнаас унах гэж байсныг аварчээ
Гэрт нь цоожилж ганцааранг нь үлдээсэн зургаан настай хүү тагтнаас унах гэж байсныг аварчээ.
Тодруулбал Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд бага насны хүүхэд цонхоор унах гэж байна гэсэн дуудлага 2019.02.28-ны өдрийн 04:25 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8.5 км замыг туулан 04:44 цагт очиж, Э /6 настай, эрэгтэй/-ийг гэрт нь цоожлон явсан байсныг тагтаар дамжин гэрт нь орж аюулгүй болгон цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Эцэг эхчүүдэд хүүхдээ харгалзах хүнгүй гэрт нь үлдээхгүй байх, гэр орон сууцныхаа галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
shuud.mn
URL: