“Алтай” констракшныхан ялагдал хүлээж, шийдвэр иргэдийн талд гарав
Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “Алтай” констракшны нэхэмжлэлтэй, Хотын дарга Г.Мөнхбаярыг хариуцагчаар татсан давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо.
Шүүхийн шийдвэрээр “Алтай” констракшныхан ялагдал хүлээж, шийдвэр иргэдийн талд гарав.
Шүүхээс тус компанийн анх авсан 71.8 метр2 газрыг хэвээр нь үлдээж, сүүлд авсан газрыг иргэдийн өмчлөлд байх ёстой гэж үзсэн байна.
Уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд болж, нийслэлийн Засаг даргын 370 тоот захирамжийг хууль бус хэмээн үзсэнээр “Алтай” констракшны талд шийдвэр гарч байсан юм. Гэвч шүүхийн шийдвэрийг Хан-Уул дүүргийн иргэд эсэргүүцэж, гомдол гаргаснаар гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүх хурал болсон нь өнөөдрийн хурал байсан юм.
Б.Яруу www.mminfo.mn
URL: