Хүүхэд насны зургаа эргэн сэргээсэн хөгжилтэй агшнууд
Хүний амьдралын гэрэл гэгээтэй, хөгжилтэй, дурсамжтай сайхан мөчүүд гэрэл зурагт мөнхрөн үлддэг. Тэр тусмаа хүүхэд насандаа авахуулсан гэрэл зургаа эргэн харах бүрт тэр гэгээн гэнэн насандаа эргэн очих шиг болдог билээ. Энэ сэтгэгдлээ удаан хадгалах, бас дахин хөгжилтэй дурсамжтай агшныг бүтээхийг хүсдэггүй хүн гэж үгүй. Тиймээс хүүхэд байхдаа авахуулсан гэрэл зурагныхаа хувцаслалт, тухайн орчин, хөдөлгөөн зэргийг дууриан шинээр зураг авахуулсан хөгжилтэй зургуудыг сонирхуулж байна. http://ext.theperspective.com сайт энэхүү хөгжилтэй агшнуудын давтамжийг уншигчидтайгаа хуваалцжээ.
Хоёр ах нь бяцхан дүүгээ цэцэрлэгт хүрээлэнд саатуулж буй нь. Хоёр дахь зураг дээр ах нарын гэдэс нэлээд нэмэгдэж, дүү нь живх өмсөхөд жаахан эвгүй байсан гэнэ.
Энэ зургууд дээр борооны цувтай ах дүүс олон жилийн дараа ч гэсэн бараг өөрчлөгдөөгүй мэт харагдана. Харин бага дүү нар нь ах эгч нараасаа өндөр болжээ.
Зугаатай амралтын агшин. Жингийн ялгаа хоёр зургаас илт харагдана. Аав нь жингээ барьсан бол хүү арай л хэтрүүлж иджээ.
Ах дүүс ээжтэйгээ авахуулсан зураг. Хоёр дахь зурагт бүгд анхны позоо сайн дууриажээ. Хөвгүүд өссөнөөс болоод ээжийн харах өнцөг л нэлээд өөрчлөгдөж.
Эхний зураг бяцхан охины хөгжилтэй агшин. Харин хожим түүнийгээ дууриахад жаахан эвгүй байсан гэнэ.
Бага насандаа нэг ваннад усанд ордог байсан ах дүүс насанд хүрсэн хойноо түүнийгээ давтжээ. Ганцаараа хэвтээд сэлж байгаа “хүү” багтаж шингэхэд жаахан хэцүү байж.
1990-ээд оны хүүхдүүд жинсэн өмд, цамцтай танилцсаны дараах зураг. Сүүлийн зурагт өөрчлөлт бараг алга. Аан тийм нэмэгдсэн нь сахал л байна.
Олон жилийн дараа өндрийн харьцаа эсрэгээрээ болжээ.
Терминатор үсчин болсон нь.
Эр өсч эсгий сунана гэж энэ.
Энэ зургийн хувьд юу ч өөрчлөгдөөгүй мэт сэтгэгдэл төрүүлж буй нь сонирхолтой.
Дөнгөж төрсөн дүүгээ үнсэж буй ах, сахалтай дүүгээ үнэрлэх ах хоёрын ялгаа.
Хоёр дахь зургийг авахуулах гэж ах дүүс нэлээд сандарчээ. Тоглоомын хайрцагтаа багтахааргүй том эрчүүд аргагүй ээ.
URL: