Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал 3 дугаар сарын 18 хүртэл хойшиллоо
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Махбалд холбогдох хэргийн гэм бурууг шийдэх шүүх хурал хойшлогдлоо.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 18-ны 10 цаг хүртэл хойшлуулсан байна.
Хэргийг тодруулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан энэ хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө гарсан. Уг хэрэгт тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал буруутгагдаж байгаа билээ.
URL: