Фреди Меркюригийн насан туршийн хайр – Мери Аустин
Mary Austin болон Freddie Mercury нар 1969 онд танилцах үед Mary 19-тэй, Freddie 24-тэй байсан. Энэ тэдний насан туршид үргэлжилсэн гайхамшигт харилцааны эхлэл болжээ.Mary баруун Лондонд ажилчин ангийн гэр бүлд сонсголын бэрхшээлтэй эцэг эхтэй өссөн. Тэрээр 15 настайдаа сургуулиа орхиж амьдралын эрхээр олон төрлийн ажил хийдэг байлаа. Тэд танилцах үед Mary хувцас загварын дэлгүүрт ажиллаж харин Freddie урлагийн сургуулийг график дизайны мэргэжлээр төгсөж байжээ.
Тэд маш хурдан дурлаж хамтдаа амьдарч эхлэх үед алдарт Queen хамтлаг дөнгөж байгуулагдаж байлаа.2013 онд Daily Mail сонинд өгсөн ярилцлагадаа 23 настай байх үед нь Freddie Зул сарын баярын орой түүнд хайрцагтай бэлэг өгсөн тухай ярихдаа: “Хайрцаг онгойлготол дотор нь бас нэг хайрцаг дотор нь ахиад нэг хайрцаг иймэрхүү тоглоомд Freddie их дуртай байсан, харин хамгийн сүүлийн жижигхэн хайрцгаас хаш чулуун бөгж гарч ирсэн. Би аль гартаа зүүх билээ гэж асуухад нь Freddie зүүн гэж хариулсан. Гэвч тэд албан ёсоор гэрлээгүй бөгөөд 7 жилийг хамтдаа өнгөрүүлжээ. 1976 онд Freddie түүнд үнэнч бус байснаа хүлээн зөвшөөрч өөрийгөө bisexual гэхэд Mary хариуд нь: “Үгүй ээ Freddie, би чамайг bisexual гэж бодохгүй байна. Чи бол gay шүү дээ” гэжээ.
Хосууд салж Mary Меркюригийн Хөгжмийн компанийн нэр дээр авсан зэргэлдээх байранд нүүсэн. Тэдний хосын харилцааг дуусгавар болсон ч гайхалтай дотно найзууд хэвээр үлдэж, ойр ойрхон нэгнийдээ зочилдог болсон.
Freddie нэг удаа хэлэхдээ: “Надтай хайрын харилцаатай байсан хүмүүс яагаад хэн нь ч Mary-г орлож чаддаггүйгээ асуудаг. Энэ бол ямар ч боломжгүй, учир нь Mary бол миний цорын ганц найз, надад өөр хэн ч хэрэггүй. Миний хувьд тэр /common-law wife буюу Англид үүссэн үг бөгөөд хуулийн дагуу биш боловч хоорондоо зөвшилцөж суусан гэсэн утгатай/ эхнэр минь, бас энэ бол гэрлэлт байсан гэж боддог. Бид бие биендээ итгэдэг. Энэ л надад хангалттай. Би ямар ч эрэгтэй хүнд түүнд дурласан шигээ дурлаж чадахгүй”.
Mary улмаар Piers Cameron гэх залуутай амьдарч 2 хүүтэй болсон. Freddie тэдний эхний хүүгийн загалмайлсан эцэг болсон бөгөөд 2 дахь хүү нь түүнийг нас барсны дараа төрсөн. 1998 онд Mary бизнесмен залуу Nick Holford-той гэрлэсэн боловч 5 жилийн дараа салжээ.Хэдийгээр тэр өөрийн замаар явдаг байсан ч Queen хамтлагийн нэг хэсэг хэвээр үлдсэн. 1980-аад онд Mary Queen хамтлагийн тойрон аялалд байнга хамт явдаг төдийгүй хамтлагийн хэвлэл мэдээллийн ажилтнаар ажилладаг байжээ. Freddie өөрийгөө ДОХ-н халдвартай болсон тухай аймшигт мэдээг дуулгасан үеэс Mary түүнд хамгийн их анхаарал тавьж дэргэд нь байсан бөгөөд, Freddie нас барсныхаа дараа Mary-ийг санхүүгийн хувьд аюулгүй, найдвартай байдалд үлдээхийг ихээр хүссэн.
Тэрээр Mary-д маш их өртэй, их бага бүхий л зүйлд дэргэд минь байдаг гэж ярьдаг байжээ. 1991 онд Freddie-г нас барсны дараа түүний гэрээслэлийн дагуу хөрөнгийн хамгийн өндөр хувийг Mary өвлөн авлаа, 10 гаран сая долларын хөрөнгө дээр нь Лондон хотын Кенсингтон дүүрэгт байрлах 28 өрөө бүхий ордон, Queen хамтлагийн бичлэгийг эзэмших эрх гэх мэт… Freddie-ийн ээж хүүгийнхээ шийдвэрийг хүндэтгэлтэйгээр зөвшөөрсөн бөгөөд Mary бол манай гэр бүлийн нэг гишүүн мөн гэсэн байдаг.
Mercury-ийн намтар судлаач This is the Real Life?: The Untold Story of Freddie Mercury and Queen номын зохиолч Mark Blake хэлэхдээ: “Тэр байшин болон албан ёсны эрхүүдийг эзэмшсэн. Freddie түүнд бэлэвсэн эхнэрт үлдээх хэмжээний их зүйлийг үлдээжээ. Гэхдээ үндэслэл бий. Mary хөрөнгө мөнгө, алдар нэрээс эхлээд эцэс хүртэл нь түүнтэй хамт байсан”.
Freddie – ийн эдлэнгийн интэрьерийг Mary зохион бүтээсэн ба Louis XV –ийн тавилга сонгож Freddie-д зориулан хийжээ. Одоог хүртэл ихэнх хэсгийг Freddie-ийн дуртай байсан яг тэр хэвээр нь хадгалан үлдээжээ.
Mary, Mercury – ийн дурсгалд зориулсан сан байгуулсан ба Mercury Phoenix Trust сайн дурын байгууллага нь БЗХӨ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулдаг байна.
Тэрээр одоо 69 настай, Mercury-ийн ордонд амьдардаг, Freddie-ийн фэнүүд нь одоог хүртэл ордны өндөр ханан хашааны гадна очиж хүндэтгэл үзүүлдэг байна. “Love Of My Life” буюу “Миний Амьдралын Хайр” дууг Freddie Mercury, Mary Austin – д зориулан бичсэн ба гарсан даруйдаа фэнүүдийн хайртай дуу болжээ. Queen -ий аялан тоглолт бүрд үзэгчид тэр чигээрээ түрэн дуулдаг. Mercury-г нас барснаас хойш Brian May тоглолт болгондоо энэ дууг үзэгчидтэйгээ хамт дуулж Freddie Mercury-г эргэн дурсдаг юм.
LOVE OF MY LIFE дуу:
URL: