Б.Махбалын гэм бурууг өнөөдөр шүүнэ

223

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өнгөрсөн онд гарсан.

Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 8-ны өдөр хэлэлцсэн. Гэвч шүүх хурлыг хохирогчийн өмгөөлөгчийн гадаад явсан үндэслэлээр 2019.02.27-ныг хүртэл хойшлуулсан. Өнөөдөр 10.00 цагт Б.Махбалын гэм бурууг шүүх хурал эхэлнэ.

Эргэн сануулахад Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ. Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн юм.

Г.Сүрэн

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих