“Камертон”-ы тоглолт 300 мянга, “Увертюра”-гийнх нэг сая төгрөгийн үнэтэй
Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд эхчүүд, эмэгтэйчүүдэд зориулсан хүндэтгэлийн тоглолт Монгол орны өнцөг булан бүрт болдог уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу “Хурд”, “Камертон”, “Увертюра” төдийгүй нийтийн дуучид ч үзэсгэлэнт бүсгүйчүүдээ, хайрт ээжүүдээ магтан дуулсан тоглолтоороо бэлэг барихаар дор бүрнээ бэлтгэлээ базааж байна.Монголын анхны хөвгүүдийн хамтлаг гэгдэх “Камертон”-ы залуус ирэх сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Хайр” тоглолтоо “Aurug Place”-т хийхээр зарлажээ. Хамтлагийн туурвисан 11 цомгийн хит дууг энэ үдэш зөвхөн бүсгүйчүүдэд зориулах аж. Тасалбарын үнэ 300 мянган Тэгвэл этник хамтлаг гэгдэх “Увертюра” мөн л ирэх сарын 8-нд “One event hall’’-д тусгай тоглолт хийх гэнэ. 50-хан эмэгтэйд зориулсан энэхүү тоглолтын тасалбарын үнэ нэг сая төгрөг.
Харин “Хурд”-ын уламжлалт тоглолтын тасалбар 30-100 мянган төгрөгийн үнэтэй байна.
ikon.mn
URL: