Пакистанд төвтэй босогчдын байрлалд агаарын цохилт өгчээ

5c74e7ac67865 Энэ сарын эхээр амиа золиослогч этгээд Энэтхэгийн Кашмир мужид халдлага үйлдсэнтэй холбогдуулан Пакистанд төвтэй “Жайш-и-Мухаммед” бүлэглэлийн босогчдын байрлалд агаарын цохилт өгсөн гэж Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Вижай Гохале мэдэгдэв.

“Агаарын цохилтуудыг Балакот сууринг онилон өгсөн” гэж В.Гохале мэдэгдсэн боловч Пакистан эсвэл Кашмир мужийн алинд байдаг суурин гэдэг нь тодорхойгүй байна. Түүний хэлснээр, хэд хэдэн босогчийг устгасан аж. Үүний хариуд Пакистаны талаас бөмбөгдөгч онгоцнуудыг нисгэжээ. Энэхүү үйл явдал нь цөмийн зэвсэгтэй хөрш хоёр орны хооронд хурцадмал байдал өсөн нэмэгдэж буйг харуулж байна.

Энэ сарын 14-нд амиа золиослогч этгээд Кашмир мужид цэргийн ажиллагаа явуулж байсан Энэтхэгийн цэргийн албан хаагчдыг онилон халдлага үйлдсэний улмаас 46 цэрэг амь үрэгдсэн билээ.

Дээрх халдлагыг Пакистанд төвтэй “Жайш-и-Мухаммед” бүлэглэл үйлдсэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Пакистаны талаас энэ халдлагад оролцоогүй гэдгээ мэдэгдсэн боловч босогчдыг орон байраар хангасан хэмээн Энэтхэгийн талаас хөрш орноо буруутгасан байна.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих