“Горимын санал”-аар хурлыг түгжилдэх зорилготой юу?
НИТХ-ын ээлжит бус хуралдаан 10.30 цагт эхэлснээсээ хоёр дөрөв дэхь удаагийн завсарлагаа авлаа. Энэ хугацаанд хурлаас ямар ч дорвитой шийдэл гарсангүй. Хурал дахь намын бүлгүүд ээлжлэн завсарлага авч, хуралдах үед төлөөлөгч Ж.Батсайхан, Э.Бат-Үүл нарын “Горимын санал дээрээ дахин горимын санал гаргая”, “Нууцаар санал авья гэсэн дээрээ дахин нууцаар санал хураалт явуулья” гэх үгсээс өөр зүйл яригдсангүй.
Эндээс магадгүй төлөөлөгчид энэ мэтийн бүрхэг, шийдэлгүй үгсээр санал хурааж, цаг хожиж, түгжил үүсгэх зорилготой орж ирсэн юм уу гэх хардлага төрж байна. НИТХ дахь МАН-ын зарим төлөөлөгчид яаравчлан шийдэлд хүрч, хотын даргыг томилж, дараа дараагийн ажлаа хийж гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч зарим төлөөлөгчид нь тийм хүсэлгүй байгаа нь харагдлаа. Уг нь тэд үнэхээр л иргэдийн төлөөлөл юм бол иргэдийнхээ өмнө тулгамдаад байгаа асуудлыг нь яаравчлан шийдвэрлэмээр. Гэвч нэр үг хэлж байгаа төлөөлөгчдийн үйлдлээс харахад асуудлыг яаравчлан шийдвэрлэх хүсэлгүй байгаа бололтой юм. Улмаар “горимын санал” гэх үгээр дахин дахин халхавчилж, асуудлыг сунжруулсаар байна.
undesten.mn
URL: