ТАЛИЙГААЧ ГЭРЭЭСЛЭЛЭЭ ӨӨРИЙН ЦУСААР БИЧСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

 2288

“Салхитын мөнгөний орд”-ын авлигын хэргээр түр буюу 48 цаг саатуулагдаж байсан 68 настай Монгол Улсын гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа нь өөрийн амиа егүүтэгсэн гэх мэдээллийг өмнө нь бид хүргэсэн. Талийгаач нь  Баянгол дүүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах урьдчилсан хорих 461-р ангид хоёрдугаар сарын 23-ны өдөр камерын өрөөнд, өөрийн өмсөж байсан хөхний даруулгаараа өөрийгөө боомилсон байна.

        Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач хүүтэйгээ хамт нэг хэрэгт буюу “Салхитын мөнгөний орд”-той холбоотой авлигын хэргээр шалгагдаж байсан гэх. Харин АТГ-ын мөрдөн шалгах албаныхан талийгаачийг хүүгийнх нэрийг барьж дарамталсан байж болзошгүй байгаа аж. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зүйл ангиар зургаан шүүгчийг мөн л эд хөрөнгийг нь битүүмжлэн, шалгаж байгаа аж. Уг шалгагдаж буй зургаан шүүгч дотор талийгаачийн хүү болох С.Төмөрбат юм.

        Хамгийн их анхаарал татаж байгаа нь хэргийн газраас амиа хорлохдоо хэрэглэсэн дотуур хувцас болон талийгаачийн өөрийн гараар цаасан дээр бичиж үлдээсэн гурван ширхэг гэрээслэл орон дээрээс нь олджээ.

        Тэгвэл талийгаач хорих өрөөндөө өөрийн хувцаснаас өөр зүйлгүй орсон гэх бөгөөд гэрээслэлээ бичихдээ цус мэт зүйлийн улаан өнгийн зүйлээр бичсэн байсан. Мөн “Миний хүү энэ хэрэгт ямар ч хамаагүй шүү” хэмээн бичсэн байсан гэж эх сурвалжаас мэдээлсэн юм.

        Дээрх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, урьдчилсан хорих 461-р ангийн удирдлагууд хамтран шалгалтын ажиллагааг явуулж байна. Харин ШШГЕГ-ын тухайн өдөр ээлжинд гарч байсан ахлагч, алба хаагч нарыг дотоод хяналт шалгалтаараа нарийн шалгаж эхэлсэн талаар тус газраас мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: GRANDNEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих