Түргэн хоолны сурталчилгааг хориглолоо

152

Их Британийн нийслэл Лондон хотын нийтийн тээврийн сүлжээнд түргэн хоол сурталчлахыг хориглох шийдвэр өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байна.
Өнгөрсөн оны тавдугаар сард тухайн шийдвэрийн төлөвлөгөөг гарган олон нийтэд  танилцуулан энэ талаар цахим сүлжээгээр явуулсан санал асуулгын дүнд 1500 хүн оролцсоноос 82 хувь нь дэмжсэн байжээ.
Сурталчилгааны урт хугацааны гэрээтэй байгууллагуудын самбар, зурагт хуудаснуудыг түр хугацаагаар үлдээн бусад зурагт хуудас бүхий самбаруудыг энэ даваа гарагаас эхлэн буулгаж эхэлсэн байна.
Лондон хотын захирагч Садик Хан хэлэхдээ, бага насны хүүхдүүдийн таргалалтын эсрэг авч буй чухал арга хэмжээ энэ болно гэжээ.
Найрлагадаа өөх тос, давс, элсэн чихэр зэргийг ихээр агуулсан хоол хүнс болон ундаа зэргийн сурталчилгааг хориглосноор нийгмийн олон асуудлаас үүдэлтэй таргалалтаас сэргийлэхэд хувь нэмэр болж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих