Хөрөнгөө булаацалдаж тогооноосоо хальсан баячууд эгэл ардын хүүхдүүдийн хүмүүжилд ингэж санаа тавьдаг болоосой

2282

Улаанбаатарын Бритиш Сургуулийн өмчлөлтэй холбоотой маргаан дэгдсэн байна. Тус сургууль руу хэсэг бүлэг хүмүүс дайрч, багш ажилчдыг зодсон байна.  Энэ талаар Улаанбаатарын Бритиш Сургуулийг үүсгэн байгуулагч, УЗ-ын дарга Ц.Ариунаа бичлэг хийж, сургуулийн албан ёсны цахим хуудсанд оруулсан байдаг.  Уг бичлэгт тус сургуульд эмх замбараагүй байдал үүсч, хүмүүс үймэн, сандарч буй дүрс бичигджээ.

Тус сургуулийн захирал Ц.Ариунаа “Эрхэм хүндэт Ерөнхийлөгчөө, Эрхэм хүндэт Ерөнхий сайд би иргэний эрхийнхээ хүрээнд та бүхэнд хандаж байна. Би 2010 онд байгуулсан сургуулийнхаа дотор төрийн далбааныхаа дэргэд барьцаалагдаад, хүч түрэмгийлсэн хүмүүсийн дунд зогсож байна. Би хэдэн онд ямар нийгэмд амьдарч байгаагаа мэдэмээр байна. Би Монгол Улсын боловсролын салбарт ирээдүй үр хүүхдийнхээ төлөө энэ сургуулийг байгуулсан. Энийг бүх хүн  мэднэ. Та нар манай сургуулийн вэб сайт руу ороод үзээрэй. Хэн яаж байгуулсныг үзээрэй. Баян чинээлэг хүмүүс бидний Монгол улсын ирээдүйн төлөө хийсэн баялгийг булаан дээрэмдэж байгаа юм байна. Энэ төрөөс дээрэмдэж авсан НИК компани биш. Энэ бол Эрдэнэтэд бинзен шахаж байгуулсан ПЕТРОВИС ХХК биш. Энэ бол миний оюун санаагаа дайчлан бүтээсэн хөрөнгө. Тиймээ,  ПЕТРОВИС ХХК Ц.Оюунгэрэл хөрөнгө оруулсан нь үнэн. Гэхдээ тэр хүний 2,5 сая ам.доллар 30 хувьд нь хүрэхгүй хөрөнгө оруулалт хийсэн.  Бусад мөнгөө би ХАС БАНК-аас зээл авч байгуулсан. Энэ зогсож байгаа залуучууд хэний төлөө намайг ингэж байгаа юм бэ?. Ж. Оюунгэрэл гэж хэн юм бэ?. Та нар юуны төлөө тэмцэж байгаагаа мэдэх үү. Би Англиас энэ утаатай Улаанбаатарт өндөр цалинтай багш нарыг яаж авчирдагыг мэдэх үү. Өнөөдөр АНГЛИ багш нар чемоданаа чирээд буцаж байна. Намайг хамгаалах төр улс байна уу. ШАРК Ж.Оюунгэрэл эгчээ, та бусад компанид хөрөнгө оруулчаад яг ингэж дээрэмдэх үү” Тийм ШАРК байдаг юм уу” хэмээн хэллээ.

“British School of Ulaanbaatar” сургууль нь Монгол Улсад 2010 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд тус сургууль нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ХАМГИЙН ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ 12 сургуулийн нэгт багтддаг. Тсу сургуулийг өндөр төлбөртэй ч хүүхэд сайн сургадаг сургууль биш гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Сургуулийн төлөөлөн удирдах зөвлөл таван гишүүнтэй аж. Тэрээр  удирдах зөвлөлийн гишүүн Ж.Оюунгэрэл 51  хувийг эзэмшдэг байна.

Улмаар 49 хувийг эзэмшигч Х.Батжаргал, Ц.Амраа, Ц.Ариунаа нар нь тус сургуулийн 51 хувийн талаас томилогдсон  захиралд ѳрѳѳ албан тасалгаа, тамга тэмдгээ хүлээлгэж өгөөгүйгээс дээрх нѳхцѳл байдал үүссэн  гэх.

Тэгвэл British school of Ulaanbaatar” сургуулийн Хуулийн зөвлөх Э.Билгүүн сургууль дээр үүсээд байгаа асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Ц.Ариунаа гэгчийг олон жил шоронгоор явсан, танхай этгээд, сурагчдын мөнгийг хууль бусаар өөрийн дансаар дамжуулан хувьдаа завшдаг, сурагчдад зориулж хийсэн зүйлгүй гэж ярьсан. Мөн Ц.Ариунааг тус сургуульд юу ч хийдэггүй, ямар ч албан тушаалгүй нэгэн, мөн сургууль үүсгэн байгуулахад нэг ч төгрөгийн хувь оруулаагүй болохыг мэдэгдсэн.

Анхан шатны шүүхээс 51 хувьд давуу эрхийг олгосон бөгөөд 49 хувийн талаас давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Тус маргааныг шийдвэрлэх шүүх хурлын тов нь ирэх 2019 оны гуравдугаар сарын 06-ны өдөр товлогджээ.

Олгой хагаравч тогоон дотроо гэгчээр Хөрөнгөө булаацалдаж тогооноосоо хальсан баячууд эгэл ардын хүүхдийн хүмүүжилд ингэж санаа тавьдаг болоосой. Дээрх үймээн самууны  хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих