Ираны Гадаад хэргийн сайд огцрох хүсэлт гаргажээ

5c749ed508f1d2015 оны цөмийн хэлэлцээрт чухал үүрэг гүйцэтгэсэн Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагаа “Инстаграм” хуудсаараа дамжуулан даваа гарагт мэдэгдэв.

М.Зарифын мэдэгдэлд тэмдэглэснээр, Гадаад хэргийн сайдын албыг үргэлжлүүлэн хаших боломжгүй болсондоо харамсаж буйгаа илэрхийлсэн байжээ.

Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Сайед Аббас Муссави “IRNA” агентлагт ярилцлага өгөх үеэрээ дээрх мэдээллийг үнэн зөв болохыг баталсан байна.

Ираны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Ерөнхийлөгч Хасан Рухани түүний огцрох хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байгаа ажээ. Мөн М.Зарифын огцрох болсон шалтгааны талаар дурдаагүй байжээ.

 

 

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих