Ц.Элбэгдорж солонгосын казинод Б.Хурцтай хамт ерөнхийлөгч Х.Баттулгыг намнах төлөвлөгөө боловсруулсан гэнэ

119

Гадаад орнуудаар хэрэн тэнэж, казино тоглосон шигээ жаргаж явсан Ц.Элбэгдорж сар шинийн дараахан гэнэт “Х.Баттулга бол хулгайч” хэмээн чарласаар Монголд ирээд байна. Тэрбээр хамгийн сүүлд Европын хэдэн казиног тойрон хэсэж байгаад шинийн гурванд Өмнөд Солонгост нисч очиход хошууч генерал Б.Хурц тосож авчээ. Б.Хурцыг хэдэн жилийн өмнө Дамирангийн Энхбатыг Францаас Германаар дамжуулан хулгайлж авчирсан хэргээр Англи, Германы шорон дамжиж, Германы шүүхээс ял сонсох гэж байхад нь Ц.Элбэгдорж гар сунган тусалж хэргээс мулталсан төдийгүй түүнийг Өмнөд Солонгост тосож аван эх орондоо авчраад Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилж, дараа нь Тагнуулын ерөнхий газрын дарга болгоод шууд хошууч генерал цол олгож байсныг уншигчид мартаагүй байгаа байх.

Харин энэ удаа Ц.Элбэгдорж Таван толгойн ордыг гадныханд найр тавин өгөхийг завдсан хэрэгт сэжиглэгдэн эхний удаа прокурорт очоод байгаа 178 хуудас бүхий баримтуудынхаа талаар мэдүүлэг өгөхөөс өөр аргагүй болон сандарч тэвдэж явахад Б.Хурц нь тосож авсан нь нэг бодлын хувь заяаны даажин ч юм шиг. Ц.Элбэгдорж Өмнөд Солонгост очсон даруй “Соех owhud intercontental hotel”-ын “Seven lake casino”-д очиж мөрийтэй тоглохоо ч мартаагүй байна.

Харин энэ үеэр Б.Хурц, Ц.Элбэгдорж хоёр дээр Сан-Франциско дахь консул асан бас л Ц.Элбэгдоржийн гарын хүн гэгддэг Э.Галбадрал нэмэгджээ. Казино тоглосон шигээ цаашид хэрхэхээ ярилцах үеэр Ц.Элбэгдорж “Одоо би Монголд очоод Х.Баттулгыг алаад өгнө” гэж ахин дахин хэлж байжээ. Энэ үгэндээ хүрэхийн тулд Монголд ирмэгцээ сэтгүүлч нэртэй хэдэн хүн тойруулан сууж байгаад “Х.Баттулга бол хулгайч. Би хулгайчийг үнэрлээд мэддэг. Х.Баттулгад хулгайчийн нөөц л бий. Х.Баттулга хулгайч миний чигчий хурууны хумсны үзүүрт ч хүрэхгүй. Х.Баттулга одоо Монголын бүх алтыг хулгайлах гэж байна” гэх мэтээр чалчиж өгсөн аж.

Таван толгойн ордыг гадныхан өгөх бүх бэлтгэл ажлыг Ц.Элбэгдорж гардаж хийгээд УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр шууд наймаалахыг оролдсон 178 хуудас баримтыг ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурорт гардуулж өгсөн нь эрүүгийн хэрэг үүсгэх гол эх үндэс болсоныг дээр дурдсан. Нөгөөтэйгүүр Ц.Элбэгдорж хань хамсаатнуудтайгаа АСЕМ-ын уулзалт нэрийн дор баахан мөнгө идэж уусан нь аудитын шалгалтаар илэрсэн билээ.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “сахал” хочит Эрдэнэбилэгтэй үгсэн хуйвалдаж авсан нь сүүлийн үед бүр ч тодорхой болоод байгаа юм. Энэ мэтээр Ц.Элбэгдоржийн бузар булай далай шиг арвидан, түрүүчээс нь эрүүгийн хэрэг үүсэн шалгаж эхэлмэгц мань хүн ичсэн хүн хүн ална гэгчээр “Х.Баттулгыг ална” гэж чичирч яваа юмсанж. Хулгайч гэж хамгийн их орилсон хүн өөрөө хулгайч байдаг гэсэн мэргэн үг байдагийг хөөрхий мэддэггүй бололтой.

Эх сурвалж: Zugeer.mn


URL:

Сэтгэгдэл бичих