Америк цэргүүд цогцос руу бие засаж шуугиан дэгдээлээ
Америкийн тэнгисийн явган цэргүүд амь үрэгдсэн афганы дайчдын цогцос руу инээлдэн бие засаж буй дүрс бичлэг youtube, TMZ сайтуудад тавигдсан нь асар их шуугиан дэгдээж орхилоо.
Афганистанд үүрэг гүйцэтгэж буй тэнгисийн цэргийн хоёрдугаар корпусын гуравдугаар батальоны мэргэн буучийн салааны дөрвөн цэрэг устгасан талибаны дайчдын цогцос руу морь харж байгааг нэг цэрэг нь гар утсаараа бичиж авсан байжээ.
АНУ-ын төрийн департамент, Батлан хамгаалах яамнаас яаралтай мэдэгдэл гаргаж хүний ёсноос гажууд үйлдэл хийсэн цэргүүдийг хатуу шийтгэхээ зарласан байна.
Цэргүүд бие засаж байх үедээ “Өнөөдөр сайхан өдөр байна, чи бичлэг хийгээд байгаа юм уу” гэх мэтчилэн энгийн зүйлсийг ярилцаж тун зугаатай байсныг та энэхүү бичлэгээс үзэж болно.
URL: