Сангийн дэд сайд Х.Булгантуяа Монгол орноо хорлож байна гэв

52752917_2006394932820559_3437990487154229248_nСангийн дэд сайд Х.Булгантуяа Танаа

Хүрэлбаатар Та хоёрын догматик, буруу сэтгэлгээ Монгол орноо хорлож байна Ажилгүйдэл ядууралтай, мөнгө хүүлэлттэй тэмцэхэд саад болж байна
Ярилцлагыг чинь харлаа

1. Зээлийн хүүг хүчээр барих гэсэн субъект ч, барьсан субьект ч Монголд алга. Ийм нэр томъёог бүү хэрэглэ.
Зээлийн Хүүгийн дээд хязгаар буюу таазын тухай хуулийг УИХ-ын зарим гишүүд өргөн бариад хэлэлцэж эхлээд байна Би ажлын хэсэгт нь байгаа.
Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо эсрэг санал өгч Монголоо хорлосоор байна.
Хүрлээ сайд ганцхан хуудастай хууль байна гэж голсон.
Төв банкны бодлого гэж ганц нүүр цаас УИХ баталдагаас ялгаа юу байна вэ Агуулга ярьл даа.
2. Ингэх нь өрсөлдөөнтэй эдийн засгийг хаах нөхцөл байдал руу орно гэж Засгийн газар үзэж байгаа юм байна.
Буруу байна. Зээлийн хүү буурах нь хөрөнгө оруулалтыг, эдийн засгийн өсөлтийг нэмдэг нь эдийн засгийн хууль. Эдийн засгийг хаах биш нээнэ Урт хугацаанд сөрөг зүйл болохгүй Зээлийн төлөөх өрсөлдөөн нэмэгдэнэ Үйлдвэрлэгчид олноороо зээл хүсэж эхлэнэ Үнэт цаасны зах амилна Иргэдээ мөлжих нь багасна …. Банкны болон хадгаламжийн ашиг багасна.
Эдгээр нь сөрөг зүйл үү?
Банкны салбар өрсөлдөөнгүй, олигиполь салбар болчихоод буйг Хүрэлбаатар сайд, та нар олж харж чадахгүй байна . Би энэ талаар сүүлийн 3 жил бишгүй л бичиж ярьсан. Миний нүүр номыг ухахад байж л байгаа.
Аймаг сумдад 2-3 банк л ажиллаж байна.
Шударга өрсөлдөөний газар ХААН Банк, ХХБ-ийг давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоосон .
ХХБ захиргааны шүүхэд танилтай бололтой заргалдаад ялсан.
Олигополь салбарын үнэд төр хяналт тавих нь эдийн засгийн хууль шүү дээ.
Зээлийн хүү монополь өндөр байгаа нь /инфляцтай харьцуулбал/ эдийн засгаа боомилж, ажилгүйдэл ядууралтай тэмцэхэд саад болж байна .Бизнес хийх боломжгүй залуус гадаад руу гараад бас л эдийн засгаа, төсвөө хохироож байна.
Ийм өндөр хүүг Мөнгө хүүлэлт, хүн хүнээ мөлжлөг гэж үздэг.
Зах зээл хөгжсөн 76 оронд /АНУ-д/ зээлийн хүүд тааз тогтоож байна Зарим нь 100 гаруй жил болж байна Герман, Малт, UK улсад 19 р зуунд хязгаар тогтоосон. /хүснэгт үзнэ үү /
АНУ-д хадгаламжийн хүү инфляциас олон дахин доогуур байна гээд Ангар сая бичсэндээ.
Европод хадгаламжийн хүү хасах байна.
Өрсөлдөөнтэй эдийн засагт бүх хүүг бууруулж өрсөлдөж банкууд амьд үлддэг.
Өрсөлдөөнгүй Монголд бүх хүүг өсгөж өрсөлддөг гажуудалтай болсон.
Хүрэлбаатар Та хоёрын догматик, буруу сэтгэлгээ монгол орноо хорлож байна.
Төв банкны бодлого тэр аяараа гажуудал Инфляцийг онилох бодлогыг дурын орон дуртай үедээ хэрэгжүүлж болохгүй Нөхцөл хэрэгтэй гэдгийг Занданшатар, Хүрэлбаатар, Баяртсайхан, Дэмбэрэл ойлгохгүй л сэвээд байгаа.
Үүнийг ойлгодог ярьдаг эдийн засагчдаа Занданшатар та нар урьж санал сонсохгүй хүсэхгүй юм.

https://www.facebook.com/namjaa.dashzeveg/posts/2006421519484567

URL:

Сэтгэгдэл бичих