Нисэх онгоц барьцаалахыг завдсан этгээдийг утсгажээ
ДАКА. /BBC/. Бангладешийн нийслэл Дака хотоос Дубайг зорин хөөрсөн нисэх онгоцыг барьцаалахыг завдсан зорчигчийг Бангладешийн аюулаас хамгаалах хүчний ажилтнууд буудан хөнөөсөн тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Хэргийн газарт байсан хүмүүсийн мэдээлснээр, гэмт этгээд гар буутай гэдгээ анхааруулсан аж. Нисэх онгоцыг Читтагонг боомтод ослын буулт хийсний дараа аюулаас хамгаалах хүчний ажилтнууд онгоцонд нэвтрэн оржээ.
Нийт 148 зорчигч болон нисэх багийн ажилтнуудыг нисэх онгоцноос аюулгүй буулгажээ. Гэмт этгээд нисэх онгоцыг ямар зорилгоор барьцаалахыг завдсаныг хараахан тодорхойлоогүй байна.
“Гэмт этгээд нь 25 орчим насны эрэгтэй байсан. Түүнийг бууж өгөхийг шаардан баривчлахыг оролдсон боловч татгалзсан тул гал нээсэн” гэж аюулаас хамгаалах хүчний ажилтнууд “AFP” агентлагт мэдээлжээ. Мөн тэрбээр Бангладеш улсын иргэн байсан бөгөөд түүний биеэс гар буунаас өөр аюул учруулах зэвсэг олдоогүй аж.
URL: